Эцэг эх, багш нарт хариуцлага тооцох ажил эхэллээ
 МУ-ын ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” бөгөөд энэ хуулийг зөрчвөл “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.
 
Гэтэл өчигдөр сургуулийн насны хоёр хүүхэд хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байх тул дээрх заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажил эхэлжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.