АНУ-ын армийн офицер нэрээр луйвар хийгчдээс болгоомжилно уу

Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг. Одоогийн байдлаар Монгол Улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.

Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.

Иймд иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстөй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.


Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ina 2017-02-25 17:43:08
    iimerhuu uym zunduu l bdag, ug ni tsagdaad medegdmeer uym bn daa.
  • mongoljin 2017-02-24 06:02:03
    ene chin haa baisan 90-d onoos l hoish baigaa shu, chamaig haray gevel nuuts ajiltan camera heregleh bolomjgui ntr gene kkk, haruud golduu ard n baigaa