“Хурд” хамтлагийнхан сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

“Хурд” хамтлагийн уран бүтээлчид  өнөөдөр алслагдсан сумдын эмнэлэгийн хүүхдийн эмч нарт тоног төхөөрөмж гардууллаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн Гурванбулаг сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүүхдийн эмч нарт тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.   Үүнд нярайн жин хэмжигч, утлагын болон хүчилтөрөгчийн аппарат, хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хэрэгсэл зэрэг хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтжээ.

Тус хамтлагийн уран бүтээлчид 2013 онд  хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан “Алтан пянз” гаргажээ. Уг пянзаа Европын улс, АНУ-ын хотууд, ӨМӨЗО болон Монголдоо зохион байгуулсан тоглолтынхоо үеэр дуудлага худалдаанд оруулж байжээ. Дуудлага худалдаанаас цугласан мөнгөөр ийнхүү эмнэлэгийн тоног төхөөрөмж авсан байна.














Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.