Төрийн дээд одон медалиар шагналаа

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр 130 хүнийг төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав.

Шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхэн өөрсдийн эрхэлсэн салбартаа бусдыгаа тэргүүлж төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдаж байгаад баяр хүргэе. Энэ шагнал та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт тань эрч хүч, урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрхэм та бүхэнд удахгүй гарах гэж буй алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.  

Сар шинийн босгон дээр СХД-ийн тавдугаар хорооны өндөр настан С.Алтанцэцэг, ЧД-ийн ОСНААУГ-ын Ерөнхий инженер М.Дашзэвэг нарын 23 хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ЧД-ийн 19-р хорооны өндөр настан Н.Чулуунбаатар, Үндэсний үнэт цаас ХХК-ийн хуульч Д.Балдандүгэр нарын найман хүн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, ХУД-ийн долоодугаар хорооны иргэн өндөр настан Д.Буянравжих, БЗД-ийн 48-р сургуулийн багш Б.Эрдэнэчимэг нарын 67 хүн Алтан гадас одонгоор, Батдалай ХХК-ийн ажилтан Ц.Манал, ХУД-ийн есдүгээр хорооны иргэн өндөр настан Ё.Цэдэнбал нарын дөрвөн хүн Цэргийн гавьяаны одонгоор, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын мэргэжилтэн Н.Оюунцэрэн, ЧД-ийн 16-р хорооны иргэн өндөр настан А.Эрдэнэбаатар нарын 29 хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.