МУИС-ийн багш нар удирдлагуудаа огцрохыг шаардлаа
Улсын ууган сургуулийн нэг МУИС-ийн оюутнууд удирдлагуудаа эсэргүүцэн, жагсаал хийж шаардлага хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр  тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, багш нарын холбооноос хэвлэлийн бага хурал хийж удирдлагуудаа нэн даруй огцрохыг шаардлаа. Багш нар энэ асуудлаар салбарын яам болоод Засгийн газарт  шаардлага хүргүүлж одоогийн удирдлагуудыг огцруулж өгөхийг шаардаж байгаа юм байна.

Тэд өнгөрсөн дөрвөн жилд боловсролын салбарыг шинэчлэх нэрийдлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь амьдралд нийцэхгүйгээс болж багш нарын амьдрал ахуй доройтсон гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байлаа. Тэд шаардлагын хариуг гуравдугаар сарын 6-ны дотор ирүүлэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. 

Мөн МУИС-ийн багш нарын энэхүү шаардлагыг бусад улсын томоохон сургуулийн багш нар мөн дэмжиж гарын үсэг зурсан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цендаюиш 2017-03-18 00:06:14
    Хэдэн хөөрүү хүүхэд болж бүтэж байсан юмыг ямар амархан нурааваа.Одоо эргүүлж босгох гэж дахиад бөөн юм болно.Ер нь тэгээд сул дорой монгол хүний эрээ уээрээ а...
  • Зочин 2017-03-17 09:59:28
    Хоосон толгойтой хүүхдүүдэд худал хуцсаар байгаад өвчин туссан багш нэртэн олон юм билээ. Алдар цол нь бол талийж өгсөн. Өөртөө ямар их итгэлтэй гээч. Ичмээр
  • irgen 2017-02-26 17:26:37
    MUIS- n uls turiinhnii saaliin unee bolson gazar. Baahan bolsn boloogui tuuhii doktoruud ih bna.
  • зочин 2017-02-26 04:43:25
    Төрийн их дээд сургуулиудад шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Ялсан намын гишүүн гэж 2 нүүр гаргадаг долдоо нар ч байна. Их сургуулийн багш нарыг дэмжиж байн...
  • иргэн 2017-02-25 14:46:45
    Их,дээд сургуулиудад өөрчлөлт хийх болсон.бодлого, ирээдүйгүй,чадваргүй мэргэжилтэн бэлтгэн гаргах сургуулиуд их бна.заасан болсон багш,сурсан нэртэй оюутан.
  • 002 2017-02-24 16:39:01
    Үнэн2. ямарч алсын харагүй бодлогос болж зарим бүрэлдэхүн сургулйн, зах зээлд нэн шаардлагатай мэргэжлйн ангиуд элсэгч байхгүй болж багш нар нь ажилгүй болсон.
  • 001 2017-02-24 09:54:13
    Би одоогийн их, дээд сургуулийн багш нарыг чадваргүй шавь нар төгсгөж гаргадаг гэж боддог. Тийм болохоор таарсан л хөлсөө авч байгаа юм биш үү