Цалинтай чөлөө олгох хугацаа өнөөдөр дуусч байна
Засгийн газраас амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталсан. Энэ дагуу амьсгалын замын цочмог  томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгож байсан юм.

Мөн тогтоолын дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ оны  нэгдүгээр сарын 2-ноос өнөөдрийг хүртэл бямба гараг бүр ажиллаж байсан. Харин өнөөдөр Засгийн газрын тогтоолын хэрэгжих хугацаа дуусгавар болж байгаа учир өрхийн эмнэлгүүд хуучин хуваарийн дагуу ажиллах юм.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.