Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам Хатгал тосгоны Далай тур жуулчны баазад болж гадаад дотоодын 300 гаруй жуулчид ирж сонирхжээ.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, монгол үндэсний ёс заншилтай танилцуулах зорилгоор гадаадын иргэдийн дунд үндэсний хувцас өмсөх уралдаан, цааны уралдаан, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, цааны уралдаан зэрэг тэмцээн наадам зохион байгуулагдсан аж.
Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаа, цаан сүрэг, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах боломжийг олгож эмэгтэйчүүд нь цаа сааж, эрэгтэйчүүд нь эмээллэж унаж уралдан жуулчдыг хөгжөөсөн байна.
Г.Уянга
оллоо.мн