“Буянт ухаа 1” хорооллын дахин сугалаа энэ сарын 25-нд болно
 “Буянт ухаа 1” хорооллоос байр авах эрхтэй болсон 1540 азтнуудын 1217 иргэн захиалгын журмын дагуу урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөн захиалгын гэрээгээ байгуулаад байгаа юм.

Журамд заасан хугацаанд урьдчилгаа төлөөгүй гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцалж дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь шатны сугалааг энэ сарын 25-нд 15 цагт Спортын төв ордонд зохион байгуулах болжээ.

Энэхүү хоёр дахь шатны сугалаа нь нийт 323 орон сууцны эрхийг олгох сугалаа бөгөөд өмнө нь сугалаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй Төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагдана.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрка 2014-07-24 05:04:08
    За ашгүй дээ дандаа ядарсан жирийн иргэд авч байгаа юм бна 8% ийн зээл л хэрэгтэй ш тээ төр засаг зөв юм хийлээ шүү банкуудад мөнгө байгаа даанч барьцаатай баячууд зээлчээд бга ш тээ