Ном солилцох өдөрлөг боллоо

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Иргэд өөрт байгаа номоо бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Номоо солилцохоор төв талбайд хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид, иргэд уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжийг олгосонд ихэд талархаж байсан бөгөөд энэхүү өдөрлөгийг улам баяжуулах, цар хүрээг нэмэгдүүлэхэд санал хүсэлтээ илэрхийлж байв. 

Энэ удаагийн өдөрлөгт 200 гаруй иргэн оролцсон бөгөөд дараагийн өдөрлөг ирэх сарын 1-ний Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм байна.









Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.