“Бүргэдчин охин”-той “Бүргэдийн баяр”

Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийнбаяр” арга хэмжээ өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо. 


 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншил, соёлын өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотноо, аравдугаар сард Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчид, гар урлал эрхлэгчид оролцохоор зорьж ирсэн байна. Иймд бид БОАЖЯ-ны зүгээс Нүүдэлчдийн өвлийн арга хэмжээг бодлогоор дэмжиж, гадаад дотоодын иргэд жуулчдад сурталчлах чиглэлээр тогтмол хамтран ажиллахаа илэрхийллээ”.



Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон гадаадын жуулчид гээд 2000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн нь энэхүү баяр жил ирэх тусам хүрээгээ тэлж байгааг илэрхийлж байлаа.

Арав дахь удаагаа ”Чингисийн хүрээ” аялал жуулчлалын баазад зохион байгуулгаж байгаа уг арга хэмжээнд залуу бүргэдчин Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин урилгаар оролцсон нь чуулсан олны анхаарлыг татаж байлаа.



Казак үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн Н.Айшолпан охин энэ жил 17 настай. Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин идэр есийн 40 хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг нэгэн. Тэрээр гурван жилийн өмнө болсон казах түмний “Бүргэдийн баяр”-т оролцон 80 шахам эрчүүдийг ардаа орхиж “Шилдэг бүргэдчин” болж байсан байна. Тэрээр 2015 онд АНУ-д Н.Айшолпаны тухай “The Eagle Huntress” хэмээх баримтат киноны нээлтэнд өөрийн аав Р.Нургайв болон ээжийнхээ хамт оролцсоод ирсэн хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uzeh yumsan  2017-05-06 06:52:52
    uzeh yumsan. goe yum aa.
  • ганбаа 2017-03-06 06:43:53
    Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Бакей, А.Телейхан нар БОАЖЯ-ны хамт олонд талархсанаа илэрхийлж байлаа гэнэ үү. Өнгөрсөн оны мэдээгээ хуулчихсан юм уу.
  • kazak 2017-03-06 05:11:17
    kazakuudiig ad uzeed l baisan odoo yachah vaa hogiin hytadiin duu naraa
  • дарга нар 2017-03-06 04:40:15
    энэ жил бүргэдийн баярын зар тараагүй .сонин юм аа. хэдхэн дарга албан тушаалтнууд өөсрдөө зохиож өөрсдөө л баярлах юм