“Далай ээжийн аялгуу” бүтээл шилдгээр шалгарав

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот буланд “Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр энэ сарын 3-4-ний өдрүүдэд боллоо. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг баярт гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч оролцсон байна. 

Мөсний баярын арга хэмжээний чимэг бол мөсөөр урласан бүтээлүүд байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан бол 2015 оноос эхлэн олон улсын мөсөн урлалын гранпри шагналт  Dazzler art Dizain студийн уран сийлбэрч Мөнх-Эрдэнэ, Цэрэнбат ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт мөсөн хотхоныг бүтээдэг болжээ. Энэ жилийн хувьд  30 гаруй сая төгрөгөөр мөсөн гэр, мөсөн гулгуурын талбай, мөсөн тайз, мөсөн амьтад бүхий хотхоныг байгуулжээ.  Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр шилдэг бүтээл урлах тэмцээнд 12 баг оролцсоноос Улаанбаатар хотын сийлбэрч Д.Энхбатын  "Далай ээжийн аялгуу" бүтээл шилдэгээр шалгарч Гранпри шагналыг хүртлээ.











Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine