Москва дахь Монголын дипломат төлөөлөгчийн газраас нууц казино илэрчээ

-Ажиллагааныхан гадаадын консулын газарт хамааралтай барилгад нууц казино хэрхэн үйл ажиллагаа явуулж байсныг тайлбарлаж байна-
 
Москвагийн Арбатын гудамжны нэгэн барилгаас цагдаа нар нэг сая орчим ам.долларын өртөгтэй шинэхэн, нууц казино илрүүлжээ. Зааланд нь рулетийн таван ширээ, 17 автомат тоглоом байсан аж. Үүнийг нарийвчлан шалгатал энэхүү байр нь Монгол Улсын Засгийн газарт харьяалагддаг, тус улсын ЭСЯ-ны дэргэдэх консулын хэлтэстэй залгаа оршдог аж. Цагдаа нар энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, дипломат төлөөлөгчийн газрын барилгад яагаад казино бий болсныг тогтоох талаар ажиллаж байна.



Хүндэт Александр. Таныг тохиромжтой цагтаа эмчилгээний йогийн үнэгүй туршилтын курст суухыг урьж байна”. Урилга дээрх хаяг: Москва, Каменная Слобода гудамж, 1. Агентууд ажиллагааныханд мэдээлэхдээ үнэндээ энэ нь нууц казиногийн урилга гэжээ. Ингээд цагдаагийнхан энэхүү мэдээллийг шалгаж үзэхээр шийджээ.
 
Тэд энэ хаягт Орос дахь Монголын ЭСЯ-ны консулын хэлтэс байрладгийг мэдээд ихэд гайхсан байна. Йогийн курс энэ барилгад хэрнээ Спасопесковкий нарийн гудамж, 7/1 гэсэн хаягтай байв.
 
Цагдаа нар бүгж, ажиглалт хийх үеэрээ йогийг сонирхогчид нь ихэвчлэн үнэтэй машин унасан, бүдүүн эрчүүд байгааг анзаарчээ. Эдгээр эрчүүд нь үдэш оройн цагаар дамжаанд суухыг илүүд үздэг бөгөөд ямар ч цүнх, дасгал хийх жижиг хивс зэргийг авч явдаггүй байв.

Цагдаа нар тэднийг даган булангийн барилгад орж, гуравдугаар давхар өөд өгссөн байна. Ингээд зүүн жигүүрт нь төмөр хаалгатай, электрон цоожтой өрөөний “дамжаа” нь байрлаж байв. Ажиллагааныхан үйлчлүүлэгчийн дүрээр дотор нь ороод жинхэнэ нууц казиног илрүүлсэн байна. Энд таван рулет, 17 автомат тоглоом, покерын ширээ, амралтын өрөө зэрэг байрлаж байв. Эндхийн касснаас ажиллагааныхан 20 сая рубль олжээ. Энд крупье буюу тоглоомын газрын банкомет, кассчин, пит боссууд, хамгаалалт гээд 10 орчим хүн ээлжээр ажиллана. Жижүүрийн захиргаанд нь аль хэдийнэ шинэ “Audi” машин аваад уначихсан залуу байх бөгөөд ажиллагааныханд Москвад байдаг бусад тоглоомын газруудаас ч илүү цалинтай хэмээн гайхуулах аж. “Бусад газруудад крупьегийн дундаж цалин нэг ээлжиндээ 3-5 мянга орчим рубль байдаг бол манай ажилтнууд хоёр дахин илүүг авдаг” хэмээн захиргааны ажилтан хүчнийхэнд ярьжээ. Казиногийн ажилтны хэлснээр олсон орлого нь нийслэлийн нэгэн компанийн дансанд шилждэг байсан гэнэ. Эндээс олсон мөнгөөр ихэвчлэн сүүлийн үеийн Land Cruis­er, үнэтэй машины тоног төхөөрөмж зэрэг дээд зэрэглэлийн автомашин бөөнөөр худалдан авдаг байсан аж. Дараа нь тэдгээр машинаа Кавказ руу гаргаж, илүү үнэд хүргэн зараад, хөрөнгө оруулагчидтайгаа тооцоогоо барагдуулсан гэнэ.


 


...зөвхөн Оросын хуулиудыг зөрчсөн хэрэг бус, дипломат харилцааны тухай Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл...

 
Цагдаа нар хууль бус тоглоомын бизнес зохион байгуулах хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд өдгөө энэхүү казино хэрхэн дипломат төлөөлөгчийн газрын барилгад орсныг тогтоохоор ажиллаж байна. Оросын бүртгэлийн газрын мэдээлснээр энэхүү барилга нь Монгол Улсын Засгийн газрын өмчид байрладаг гэнэ. Тэгэхээр дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын нэг нь энд казино ажилладгийг мэддэг болж таарч байна. Тэгэхээр энэ нь зөвхөн Оросын хуулиудыг зөрчсөн хэрэг бус, дипломат харилцааны тухай Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл болж таарна.
 
Ажиллагааг явуулсан цагдаа нарын нэг нь “Монгол Улсын консулын газрын барилгад буй энэ өрөөг хэн ч түрээслээгүй, түрээслэх ч боломжгүй нь хачирхалтай. Тиймээс энд ямар аргаар казино бий болсон нь сонирхол татаж байна” гэж мэдээлжээ. Шинжээчдийн ярьж буйгаар энэ асуудал дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад ямар ч хор хохирол учруулахгүй гэнэ. “Дипломатчид хэд хэдэн өрөөгөө агуулах, эсвэл оффисын зориулалтаар түрээслүүлсэн гэсэн гарын үсэг бүхий гэрээ л үзүүлж, тэнд казино үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг мэдээгүй F3H3” хэмээн өмгөөлөгч Руслан Коблев “Лайф"-т мэдээлжээ.
 
Түүнчлэн энэхүү мэдээллийн дор уншигчид сэтгэгдлээ илэрхийлсэн байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн шинэ арга олсон байна, Монголын нутаг дэвсгэрт бол байдаг л зүйл, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг 20 жил “суулгачихвал” дараагийн казиногоо мөд нээхгүй, тэнд чинь бас монголчуудын цуглардаг казино ч бий гэхчилэн бичсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн авч ажлын цаг дууссан тул хариулт өгөх албаны эх сурвалж олдоогүй юм.

Өглөөний сонин
Э.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2017-03-07 10:38:14
    Yos surtahuun gedgiig buren martsan. Soyolgui bolovsorgui buduuleg shunaltai humuuseer Mongol duurchee.
  • ДЭЛГЭРМААТАЙ ЯРИА 2017-03-07 04:37:11
    БАЛАЙ ДЭЛГЭРМАА ЮУ ХИЙЖ БАЙНА ААН !
  • Bayar 2017-03-07 03:59:42
    Uil ajillagaa ih urgejin hiliin chandad ajillah boljee. Mongoloor duuren l casino bugd meddeg hirnee ajillaad l baigad, budda vista, narhan hothon gd l ...
  • Сувдаа 2017-03-07 03:45:37
    С. Баяр покерийн ном бариад л гайхуулаад байсан тэрний л хийсэн ажил биз хэзээ АТГ шалгах вэ улайн цайм гадаадад хаус аваад байгааг нь яагаад нэг ч асуухгүй бай...
  • Ямар сонин юм бэ? 2017-03-07 03:18:43
    Элчингийнхэн чинь ийм юмыг мэдэхгүй бн гэдэг сонин л юм. Жирийн тоглоомны газар ч ийм газар байрлуулахгүй дэмий дэ. Нэр хүндээ алдаад л
  • ЗОЧИН 2017-03-07 02:57:19
    НОВШИЙН ЛУЙВАРЧИД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ СҮЙТГЭХ ЮМ ДАА.