Гемодиалезийн тасгийг нээлээ
Тайваны Засгийн газар болон Тайвань Улсад байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр Увс Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55000$-н үнэ бүхий хиймэл бөөрний аппарат,  тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Гемодиалезийн тасгийг нээлээ. Нээлтэнд Тайвань Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Элчин Төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн  Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпей эмнэлгийн ерөнхий эмч Jiin-Chyr HSU тэргүүтэй төлөөлөгчид болон Увс аймгийн ИТХ-н дарга Э. Насанбат, Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Тус тасгийг нээхээс өмнө  Тайваны Тайпей төв эмнэлэгт  АНЭ-н эмч мэргэжилтнүүдийг ОНХС-н санхүүжилтээр  гемодиалезийн чиглэлээр сургасан нь  бөөрний архаг дутлын улмаас  Улаанбаатар хот болон Ховд аймгийн БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөнгүүдийг шууд авч эмчлэхэд чухал хувь нэмэр боллоо. Нээлтийн үеэр Ховдын БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөн А.Б болон О.Ц нарыг АНЭ-н Гемодиалезийн тасагт хэвтүүлж шууд эмчилгээнд орууллаа. Цаашид зөвхөн Увс аймгийн хэмжээнд бус баруун аймгуудад тухайн өвчнөөр өвчилсөн ард иргэд чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнд Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн төдийгүй Увсын ард түмэн баяртай байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ch 2017-03-07 08:48:41
    Elchin saidiin yam bish bailgui dee. Saanaataigaar uu sanamsargui bicheed Bnp uu
    213.55.176.234
    Мэдэгдсэн Хариулах