Эмма Стөүн: Жүжигчин хүн хэзээ ч сэтгэл амар байж чаддаггүй
Кино урлагийн хамгийн том наадам болох Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг гол дүрийн эмэгтэй номинацид тэргүүлсэн жүжигчин Эмма Стөүний ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр “Ла Ла Ланд” мюзикл кинонд Миа гэх бүсгүйн дүрийг бүтээж, түүгээрээ кино урлагийн хамгийн дээд шагналыг хүртсэн юм.
 
-Юун түрүүнд Оскарын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэнд тань баяр хүргэе?
 
-Баярлалаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. 

 
-Эмма та Райн Гослингтой гурав дахь удаагаа хамтарч тоглосон. Өмнө нь “Crazy Stupid Love, Gangster Squad кинонуудад ч мөн хамт тоглож байсан шүү дээ. Яаж ингэж таараад байна аа?
 
-Бид сайн найзууд. Олон жил нөхөрлөж байна.  Райн сайхан сэтгэлтэй, хөгжилтэй бас бид сэтгэл хөдлөл ихтэй. “Crazy Stupid Love” кинонд бид хамтдаа маш цөөхөн үзэгдэлд тоглосон. Гэхдээ л эхний зураг авалтаас эхлээд л тун хөгжилтэй байж билээ. Тэр гайхалтай, сайхан сэтгэлтэй бас үнэхээр халамжтай аав шүү. /Гослинг жүжигчин Эва Мендестэй гэрлэж, тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн билээ/

 
-Дэмьен Шазель “Ла Ла Ланд” кинонд та хоёрыг тоглуулахаар сонгосон. Ер нь тэр хэр найруулагч вэ?
 
-Дэмьен “Crazy Stupid Love” кинон дахь бидний тоглолтыг шүтэн бишрэгчийн нэг байсан. Тэр анхнаасаа л өмнө нь ямар нэг уран бүтээлд хамтран тоглож байсан, яг л Жинжер Рогерс, Фред Астер нар шиг алтан үеийн мюзеиклийн алдартай хосууд шиг хоёр жүжигчинг сонгох саналтай байсан юм билээ. Ингэж хэллээ гээд өөрийгөө Жинжер Рогерстой адилтгаж буй хэрэг биш шүү. Тэр  үүднээс Дэмьен биднийг сонгосон. 
 
-Кинонд Гослинг та хоёрын бүжиглэдэг хэсэгт бэлтгэх ямар байсан бэ?
 
-Энэ кинонд дуулж, бүжиглэхдээ төгс байх шаардлага байгаагүй нь миний аз байсан. Бас нэг зүйл нь Кабарет шиг хөгжимт жүжигт тоглож байсан туршлага байсан учраас дөхөм байлаа.  Гэхдээ л бүжгээ хоёр сар маш шаргуу бэлдсэн. Гослинг бид хоёр удаан найзалж байгаа учраас түүнтэй хамтдаа бүжиг сурах сайхан байлаа.  Дотны найзтайгаа бүжгийн сургуулилт хийх  хөгжилтэй юм билээ. 

 
-Ла Ла Ланд кинонд тоглохоосоо өмнө Кабаретад  тоглож байсан. Тэр утгаараа кинон дээрх дуулах, бүжиглэх хэсэгт өөртөө итгэлтэй байсан уу?
 
-Тэсэн ядан хүлээж байсан. Хэт чанга дуулбал миний хоолойн хөвчинд асуудал гарч болзошгүй байсан учраас хоолойндоо л санаа зовниж байлаа. Кабаретад тоглохдоо үүнээс болоод хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэж байсан юм. Гэхдээ Бродвэйд Сэлли Боулесын дүрд тоглох миний нэг мөрөөдөл биелсэн. Есөн настай байхдаа ээжтэйгээ хамт театрт очих дуртай байлаа. Бид Бродвэйд тоглогдсон Кабарет мюзиклын тасалбар авч, хамгийн урд талын суудлаас үзэж байснаа санадаг юм. 
 
-Таны дүр хүнд хэцүү шалгаруулалтыг давж гардаг. Та карьераа дөнгөж эхэлж байх үедээ түүн шиг хэцүү бэрх шалгаруулалтад орж байсан байх?
 
-Би 15 насандаа Холливудад ирж байлаа. Тэр үед маш олон шалгаруулалтад бүтэлгүйтэж байсан удаа бий. Яг л Миагийн дүр шиг. Хамгийн онцгүй дурсамж гэвэл жинхэнэ шалгаруулалт болохын өмнө хасагдаж байсан тэр үе. Тухайн үед би 16-тай байлаа. Бас их сандарсан. Тэгээд л шалгаруулалтыг явуулж байсан эмэгтэй над руу орилж, намайг ямар алдаа гаргаж байгааг хэлж билээ. 

 
-Холливудад өөрийгөө бий болгохыг оролдож байх тэр үедээ амжилтыг хэрхэн төсөөлж байсан бэ?
 
-Жүжиглэлт заримдаа маш олон  айдас, эргэлзээгээ даван туулахад тусалдаг байлаа. Өсвөр насны хүүхэд байхад хүнд хэцүү санагдах үе бишгүйдээ л байсан. Гэхдээ л жүжигчин болох хэрэгтэй гэдгээ мэддэг байлаа. Тэр үед надад хүсэл, тэмүүлэл, урам зориг өгдөг байсан юм. Харин илүү том дүрд тоглож, олонд танигдаж эхэлмэгц, жүжигчин хүн  хэзээ ч сэтгэл амар байж чаддаггүй.
 
Үргэлж л дараагийн дүр, эсвэл хамгийн сүүлд тоглосон кино нь яах бол гэдэгт санаа зовниж  эхэлдэг. Миний бодлоор жүжигчин гэдэг ирээдүйдээ бага ч атугай санаа зовних  мэргэжил байх. Өөрөөр хэлбэл, нэг гайхалтай кинонд тоглож, олонд танигдсаныхаа дараа илүү сайн дүр бүтээхийн төлөө сэтгэлээ чилээхийг хэлнэ. 

Монголын мэдээ
Орчуулсан Б.Даваахүү
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • santa 2017-03-07 14:48:54
    энэ гомо мөнхөө гэж ямар амьтан байдгийн вэ манай сургуулийхан бүгд яриад байхийн мэдэх хүн байнуу