ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээтэй халз тулна

ОХУ-ын Владикавказ хотод энэ сарын 24-ний өдөр чөлөөт бөхийн дэлхийн шигшээ болон ОХУ-ын шигшээ багийн хооронд нөхөрсөг халз барилдаан болно.

Дэлхийн шигшээ багт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга Италийн Франк Чамизо нарын шилдгүүд оролцохоор мэдэгдсэн бол хүнд жингийн босоо аварга Туркийн Таха Акгуль шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа аж. Харин Риогийн олимпийн аварга АНУ-ын Кайл Снайдер оролцохоос татгалзаж, Ираны Хассан Яздани бэртлийн улмаас ирж чадахааргүй болсон байна. Дэлхийн шигшээгийн эсрэг барилдах ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулагчийн шийдвэрээр сонгох аж.

Халз барилдааны ялагч нь 10000, ялагдсан бөх нь 3000 ам.долларын шагнал хүртэх юм байна.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.