Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн ТББ-ын төлөөлөлтэй санал солилцох уулзалтад оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан цил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг юм. Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил тутам  “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 12 дахь жилдээ уг чуулган боллоо.

Чуулганд оролцогчдын төлөөлөл жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цайны уулзалт хийж, чуулганаас гарсан байр суурийг танилцуулан, санал бодлоо солилцдог уламжлал  тогтсон юм.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-09 00:51:44
    Ene uugaa urdagiin hudlaa urhaas oor um hiij chadaagvi baij, emegteichuud huuhduud er n l mongoliin 3 say huniig nohoi shig amdruulj baij.
    112.72.11.109
    Мэдэгдсэн Хариулах