Н.Батбаярыг яллагдагчаар татвал Н.Мөнхбатыг яах бол...

-Хөдөлшгүй нотлох баримт олдсон учраас Б.Гарамгайбаатарыг яллагдагчаар татжээ-
 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргалаа. Хэдийгээр тэрбээр батлан даалтад гарсан ч гэлээ түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгах болсон байна. Тодруулбал, түүнийг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй.

Мөн Замын-Үүд боомтын шалган нэвтрэх цогцолборт 8.7 км автозамыг 20 тэрбумаар барьж болох ТЭЗҮ гарсан байхад 33 тэрбум төгрөг болгон нэмж Хятадын хөрөнгө оруулалттай компанид уг санхүүжилтийг олгосон. Дээрх хоёр шийдвэр хоёулаа Засгийн газрын нэг хуралдаанаар зэрэг гарсан нь сэжиг бүхий байгааг тухайг хуулийнхан онцлон ярьж байсан. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах болсон байна.

Уг нь АТГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналтай байгаагаа прокурорт хүргүүлсэн ч шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан аж. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Шаардлагатай гэвэл түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд дахин гаргах учраас хэргийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой шийдэлд хүрнэ” хэмээсэн юм.
 

Б.ГАРАМГАЙБААТАРЫГ ДАХИН СААТУУЛЖ МАГАДГҮЙ
 

Ямартай ч АТГ-аас Б.Гарамгайбаатарыг дахин хорих саналтай байгаагаа прокурорт илэрхийлбэл тус газраас хүсэлтийг нь хянаж үзээд шүүх рүү шилжүүлбэл дахин таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал болох юм байна. Юутай ч өнгөрсөн хугацаанд хэл ам дагуулж байсан Халзан бүргэдэй Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэлийн ажилд хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгт Б.Гарамгайбаатар яллагдагчаар татагдах боллоо.

Уг нь АТГ-ынхан энэ хэргийг 2014 оноос шалгаж эхэлсэн ч тухайн үед Засаг барьж байсан АН-ын шахаанд орж хэргийг шалгахаа түр зогсоож байсан. Тодруулбал, тэр үед Эдийн засгийн Хөгжлийн яам болон Б.Гарамгайбаатар нарын зүгээс засгийн газрыг хууран мэхлэх замаар 43.6 тэрбум төгрөгийг гаргуулан аваагүй. Замын төсөвт өртөг нэмэгдсэн учраас энэхүү мөнгийг гаргаж авсан хэмээх тайлбарыг өгч байсан ч удаан хугацаан турш шалгагдаж байсан энэхүү хэргийн нотлох баримт гарч ирснээр Хөгжлийн банкны удирдлага болон Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан, Б.Гарамгайбаатар нарын хүмүүсийг нотлох баримтад дээр үндэслэн ийн таслан сэргийлэх арга хэмжээг авах болсон нь энэ аж.



ЯЛ ЭДЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙГЭЭР ХОХИРЛОО БАРАГДУУЛАХ НЬ ЧУХАЛ


Бодит байдал дээр тухайн үед Чингис бондыг олон улсын зах зээлд гаргах, мөнгө олж ирэх бүх л ажлыг нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар хариуцаж байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2,150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.

Ямартай ч түүнийг сэжигтнээр тооцон 14 хоног цагдан хорьсон ч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс биеийн байдлыг нь харгалзан үзэж мөн л батлан даалтад гаргасан юм. Харин түүнийг яллагдагчаар татан шалгах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Мөн энэ хэрэгт холбогдуулан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шалгаж байгаа ч түүнд дахин таслан сэргийлэх арга хэмжээ авч магадгүй гэдгийг албаны эх сурвалж хэлж байв. Өөрөөр хэлбэл, Н.Батбаярыг яллагдагчаар татсан тохиолдолд Н.Мөнхбатыг цагдан хорьж болзошгүй гэсэн үг.

Тэгэхээр эл хэрэгт Н.Мөнхбат, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараас гадна тухайн үед Засгийн газарт ажиллаж байсан шийдвэр гаргасан эрх мэдэл бүхий хэд, хэдэн албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, 43.6 тэрбум төгрөгийг бондын мөнгөнөөс гаргаж өгсөн хүмүүс нь бидний сайн мэдэх эрх мэдэл бүхий албан тушаалтнууд. Угтаа бол Б.Гарамгайбаатар нь тухайн үед УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд уг байнгын хороогоор хэлэлцэгдэж шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудтай зөвшилцсөний улмаас дээрх мөнгийг Засгийн газраас авсан гэж үзэж буй юм.

Тиймээс л Б.Гарамгайбаатарын хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч түүний төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг эл хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь мөрдөн байцаалтын хүрээ нэлээд өргөн хүрээнд явагдаж буйг харуулж байна. Хэдийгээр энэ асуудал шүүхийн шатанд очиж зөв буруу нь дэнслэгдээгүй байгаа ч хэргийг мөрдөж байгаа мөрдөгчид болон прокурорууд хөдөлшгүй нотлох баримтыг олж авсан учраас тэднийг энэ удаад яасан ч хэргийн гадна үлдэж чадахгүй гэж үзэж буй аж.

Үнэхээр тэд улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдвол ял эдлэхээс илүүтэйгээр улсыг нэн түрүүнд хохиролгүй болгох хэрэгтэй гэдгийг олон нийт хүсэж буй юм.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ner hygarahaas yas hygar!gedegsen dee! 2017-03-09 16:18:43
    Hairan saihan ner,aldar Hynd,itgel setgel mini bid edgeer hymyysiig songoj bidnii emnees ikhe yum hiigeesei hemeesen bilee!ted maani yu hiichehbee?
    212.234.217.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-09 12:15:58
    Идэж шамшигдуулсан мөнгийг зайлшгүй эргэж бүрэн төлүүлэх, алданги тооцож авах хэрэгтэй. Дээр тэр замууд нь нэг бүтэн жил даагаагүй чанарыг төлүүлэх хэрэгтэй ...
    202.179.24.71
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-03-09 07:43:53
    Ulsaa hohirolgui bolgoosoi l gej olon tumen husej bgaa .
    202.179.25.160
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮН 2017-03-09 04:53:08
    Хамгийн гол нь хулгай хийсэн мөнгийг нь буцааж төлүүлээч. Тэгэхгүй бол наадуул чинь шоронд хэдэн жил тансаглана.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-03-09 03:43:11
    наадуулаа юуны түрүүнд хохирлыг нь барагдуулуулаа! Дараа нь хориж шийтгэ !!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах