Махны үнийг “Нөөцийн мах” хөөрөгдөж байна
“Махны үнэ тэнгэрт хад­жээ” гэх энэ өгүүлбэрийг ун­­шаад зарим нэг нь арай ч үгүй байлгүй гэх биз. Өн­гө­рөгч амралтын өдрүүдэд махны үнэ улам өссөн байв. Амралтын өдрүүдээр махны ченж болон жижиглэнгээр худалдаалагчид махныхаа үнийг 1000-1500, бусад бараа худалдагч нар 50-300 орчим төгрөгөөр нэмдэг нь гэм биш зан. Гэхдээ л энэ удаад арай дэндүү өссөн байв. “Хүчит шонхор” захад нэг кг үхрийн цул мах 10000-12000, ястай нь 8000-9000, хо­нины цул 7800, ястай нь 6000 төгрөгийн үнэтэй байх аж. Харин ямаа, тэмээ, адууны ястай нь 5500, цул мах 7000 төгрөгт хүрсэн байв.

Иргэд үүнд ихэд ундуу­цаж “Энэ улстөрчдийг эдийн засаг долларын үнэ яриад сууж байх хоо­ронд наймаачид нь мань мэтийгээ сэгсэрч бай­на. Нөөцийн махны үнийг өн­дөр тогтоочихсон бо­ло­хоор захуудад зарж байгаа махны үнэ өсчихөөд байна.

Хэрэв нөөцийн махны үнийг хони­ныхыг 4500, үх­­рийнхийг 6000 гээд тог­­тоочихвол цалингаас цалин­гийн хооронд аж төрдөг иргэд бид арай хямд мах идчихэж болохоор байгаа юм. Энэ нь цаагуураа бас л хэн нэгний бизнес гэдэг нь ойлгомжтой” гэсэн бхуимдлаар дүүрэн байх ч арга буюу ганц, хоёр кг мах аваад ёстой л хө­лөө зөөж ядан явах аж. Өв­гөд эмгэд голдуу тэднийг хараад өр нь өвдсөн хүн олон байсан ч “Май, та ав” гээд хоногийн хоолныхоо мах­ны мөнгийг өгчих нь хэд бол. Бүгд л өлөн зөлмүүнээр хор­воогийн бор хоног шар нарыг арай ядан өнгөрөөж буй улс шүү дээ.

Иргэдийн өгүүлэл болоод байгаа нөөцийн махны үнийг судалж үзвэл хонины мах 5850, үрхийнх 8700-9500 төг­­рөгийн үнэтэй байв. Дэл­гүү­рүүд нөөцийн махны үнэ дээр тээвэрлэлтийн зар­дал гээчийг шингээдэг тул харилцан адилгүй байх аж. Зөвхөн махаар зогсохгүй өргөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүний үнэ ч улам өссөөр байна.Үндэсний Ста­тис­­тикийн газрын мэдээлс­нээр сүүлийн саруудад судал­гааны дүн байнга өсөлттэй гарах болжээ.

Тухайлбал энэ сарын 7-ны байдлаар хүнс­ний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхтай харь­цуу­­лахад 2.2, хувь буюу өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. Тодруулбал,

- Хонины ястай мах 1.0
- Үхрийн ястай махны үнэ 0.8
- 1-р зэргийн гурил 1.2
- Байцаа, лууван, сонгино тус бүр 0.4
- Манжингийн үнэ 0.3
- Савласан сүүний үнэ 0.2 хувиар тус тус өссөн гэж Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gh 2014-05-13 08:32:25
    НӨӨЦИЙН МАХАА БОЛИОЧЭЭ,ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛИАРАА ЯВУУЛААЧЭЭ,ЭСВЭЛ ҮНЭ БАРИХ ГЭЭД БАЙВАЛ ХЯМД ЗАРААЧЭЭЭ,
  • хулхажаж 2014-05-13 06:21:40
    мах хямд байгаа. худлаа бичэхээ боль за
  • Шударга монгол 2014-05-13 05:21:54
    Улс төрчид махнаас гараа татаад зах зээлийнх нь жамаар явуулаасай. Өвөл болохоор махны үнэ буурч зун болохоор өсдөг нь бизнесийн жам шүү дээ. Яагаад гэвэл нийлүүлэлт ихсэх тутам үнэ буурч багасах тутам үнэ өсдөг зах зээлийн зарчим шүү дээ. Дундаас нь хэдэ
  • huchit shonhor 2014-05-13 03:20:12
    hoer honogiin umnu uheriin seernii shulaag 8500-d avsan shdee hezee dee12000 bolchikhdog yum
  • О 2 2014-05-13 01:49:34
    Ченжүүд нөөцийн махаа цагийг нь тулгаад өндөр үнээр авчихсан улсууд чинь ашигаа нэмж зарах гээд одоо болтол хүлээгээд л байна даа.
  • бодол 2014-05-13 01:38:49
    бараг 50 сая малтай Монгол улс маань яагаад зүгээр үнийг хөөрөгдөөд байна аа, нөөцийн мах гарахаар үнэ нь өндөр байх тутам тэд төрөөс нөхөн төлбөр авдаг, иймд тэд махны үнийг зохиомлоор өсгөж байна. энд манай засгийн эрхэнд байгаа сайд, их хурлын гишүүд ц
  • Идэх арга 2014-05-13 00:55:53
    Нөөцийн мах гэгч гарснаас хойш махны үнийн хөөрөгдөл гарсан шд.Томчуудын мөнгө идэх аргуудын шилдэг арга,ингэхгүй бол нойр нь хүрэхгүй