Хилийн тухай хуулийн эх хувийг гардуулна
Шинэчлэн баталсан Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх хувийг гардуулах хүндэтгэлийн ёслол өнөөдөр 11.40 цагт ХХЕГ-ын байранд болно. Ёслолд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцоно.

 Хилийн тухай хууль нь энэ оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах. Улсын хилээр зорчигч, тээврийн  хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine