Цагаан идээ үйлдвэрлэгчид, худалдаачдын дунд сургалт, семинар зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 мөрийн хөтөлбөрийн “2.23-т Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас уламжлалт аргаар цагаан идээ үйлдвэрлэгч иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт сургалт, семинарыг  Тэнгэр худалдааны төвд зохион байгууллаа. /2017.02.22/

Сургалт семинараар цагаан идээг гар дээрээс шууд худалдаалж байгаа нь хүнсний аюулгүй байдал хангаагүй, аарцыг төрөл бүрийн хэвэнд оруулах тоног төхөөрөмж, хүнсний барааны чанарыг алдагдуулахгүй хадгалах боломжтой уут, савалгааны төхөөрөмжийн талаар танилцуулга хийгдлээ. Мөн уг тоног төхөөрөмжийг хаанаас авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийв.

Анх удаа болж буй сургалт семинарт оролцогчид бүтээгдэхүүнээ савлаад супермаркетуудтай гэрээ хийх боломж бүрдвэл хүнсний аюулгүй байдал болоод орлого нэмэгдэх боломжтой талаар  ярьж байв.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.