Багшлах боловсон хүчний чанарт онцгой анхаарч ажиллахыг зөвлөв

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өчигдөр Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Боловсролын газраас 2016 оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын чиглэлийн ажлуудаа танилцуулав. Мөн энэ үеэр сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, пиар, мониторингийн стратеги академиас “Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн орчны нөхцөл байдал тулгамдсан асуудалд хяналт-шинжилгээ дүн шинжилгээ” судалгааны дүнг тус академийн судалгааны секторын эрхлэгч н.Бадамгарав танилцууллаа. Орлогч дарга Ш.Анхмаа Нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгч цаашид санаачлан зохион байгуулж байгаа ажлуудаа улам чанаржуулж, шуурхай ажиллахыг зөвлөлөө.

  1. Байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажилд санаачлагатай ажиллаж яам, улсын өмчит үйлдвэроийн газар, томоохон аж ахуйн байгууллагуудад санал хүргүүлж хамтран ажиллах
  2. Багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг НЗД-ын ивээл дор зохион байгуулах, шалгарсан илтгэлүүдийг эмтхэтгэл болгон хэвлүүлэхэд хамтран ажиллах
  3. Сургууль, цэцэрлэгийн багшлах боловсон хүчний чанарт онцгой анхаарч, сонгон шалгаруулалтыг зохих хууль журмын хүрээнд зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын ёс зүйд анхаарч ажиллах
  4. Иргэд, эцэг эхчүүд, сурагчид, хамт олноос ирж байгаа өргөдөл, гомдлын асуудалд хяналт шинжилгээ хийж бодитой ажил зохион байгуулах
  5. Сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах
  6. Захирал эрхлэгч нартай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн хариуцлага тооцох заалт оруулж шинэчлэн байгуулах гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-10 07:54:33
    багш нарын цалин нэмээч.хувцас хуанараал дүгнэгдэг одоогийг хүүхдүүдийг яах билээ. олигтойхон хэдэн үг Зхолбож чадахгүй,ганцхан мөнгө ,төгрөгөнд ач холбогдол
  • дорж 2017-03-10 03:56:08
    Сайн багштай байх үндсэн нөхцөл бол цалин хангамж. Амьдралд хүрэлцээгүй орлоготой хүн тогтож сэтгэлээ гаргаж ажиллахгүй нь ойлгомжтой. Өдөр тутмын хэрэгцээнээс ...
  • Зочин 2017-03-10 03:00:37
    яг үнэн боловсон хүчнүүдийн чанарыг сайжруулах нэн ялангуяа удирдах ажилтануудад ёс зүй гэж огт байдаггүй ажилчидыг маш их дарамталдаг хэл амаар доромжилдог