Улаанбаатарт өдөртөө цас орно

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Гуравдугаар сарын 10-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, говйин аймгуудын нутгаар шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Богдын гол, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.