Гудамж талбайд нус цэрээ хаявал торгоно гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ хамтран Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр, УЕПГ-ын хяналтын Прокурор Г.Оюунболд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, агуулга ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Дэд сайд Б.Энхбаяр, “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл, бусад орны туршлага” сэдвээр Г.Оюунболд нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Нэгдүгээрт, хуулийн техник бичилтийн хувьд зөрчлийн шинжүүдийг нэг өгүүлбэрт багтаагаад биччихсэн. Энэ нь өөрөө хянан шийдвэрлэхэд нэлээд төвөгтэй байдал үүсгэсэн байсан. Жишээлбэл, хориглосон газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн , мансуурсан бол торгоно гэж байгаа. Согтуурсан, мансуурсан үйлдэлд тус тусад нь болгож, заагласан. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу шилжсэн ганцхан үйлдэл байгаа. Энэ нь бусдын бие мах бодид гэмтэл учруулахгүйгээр халдах, гэдсэнд нь цохих, түлхэх зэрэг үйлдэл байдаг. Үүнийг гэмтэл учраагүй юм чинь заавал гэмт хэрэгт тооцоод байх шаардлага байхгүй. Зөрчилд  тооцоод торгоод явчихдаг байхаар оруулсан байгаа. Зөрчлийн хуулийн торгох шийдвэрийн хувьд шууд тодорхой байх юм. Өөрөөр хэлбэл сонгох санкци байхгүй. Жишээлбэл,  гудамж талбайд нус цэрээ хаясан үйлдэлд 10.000 төгрөгөөр торгоно.  Түүнээс 5.000-10.000 төгрөг торгоно гэсэн интервал байхгүй” гэсэн юм.

Эх сурвалж: ХЗДХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-11 09:04:18
    Хэрэгждэгсэн бол олон сайхан хууль байнөө. Хэрэгжихгүй нь сайхан юм даа. Тамхийг гудамж бүрт ширхэглээд авч татаад дуртай газраа нус цэрээ хаяаад л байж байх....
  • No littering 2017-03-11 07:02:25
    mashini tsonhoor hog hayaval USA-d 1000$ hurtel torgodog manaid iim turliin torguuli bhgui mashin unasan malnuud mongoloor duuren bna hot huduugui
  • иргэн 2017-03-10 11:32:26
    Хурдан хэрэгжүүлээсэй Шүлс тамхи шээс гээд эрүүл мэндийг маань хохироосон үзэгдэл байнга дагаж явах юм Ард иргэдийнхээ ёс суртахуунд дорвитой ажил зохиогоосой
  • овоо доо  2017-03-10 11:28:25
    8-р зуунд гэгээрсэн ШАНТИ ДЭ ВА Гэгээнтний сургаальд шүдний чигчилсэн мод,цэр нус,шүлсийг ил хаяхыг цээрэлсэн байсан,Гэхдээ нүгэл гэж мухар сүсэглээгүй байсан...
  • Хотын иргэн 2017-03-10 11:08:27
    Анагаах төгссөн эрүүл ахуйч гэгдэх хүмүүс үүнд хяналт тавих ёстой. Мөн тамхи татаад гудамжаар явж байдаг, хогоо хаядаг, бие засдаг оркуудад бас шаардлага тавих ...
  • Зочин 2017-03-10 09:40:20
    Хэрэгтэй юм байна, хэн торгох вэ? энд тэндгүй шээс, баас заваан байна аа НИЙСЛЭЛ....
  • irgen 2017-03-10 08:57:56
    ashgyidee gydamj talbai odoo l neg tseverhen boloh nee
  • irgen 2017-03-10 08:56:48
    zob baina aa haa daaraldsan gazaraa chuls,nus tseree haydag n manai mongold l baigaa chuu odoo huuliar zohitsuulsan deer baih sanal neg baina
  • ИРГЭН 2017-03-10 08:33:53
    ЁООХ ОДОО Л НЭГ ЦЭГЦЭРЭХ НЬ.ХЭДИЙ БОЛТОЛ ЭРЭЭНИЙ ХУЖААНУУД ШИГ НУС ЦЭРЭЭ ГУДАМЖИНД ХАЯХ ВЭ ДЭЭ. ХӨДӨӨНИЙ ОХИД ХҮНИЙ ӨӨДӨӨС ХАРЧИХААД ХАМРАА УХААД БАЙДГАА БОЛЬЧИ...
  • Бат 2017-03-10 08:24:08
    нохойгоо сургууль цэцэрлэгийн хашаанд салхилуулж баалгаж шээлгэдэг газар Монголоос өөр алга, энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй
    • иргэн 2017-03-10 08:30:12
      Үнэн шүү. Байшингийн салхилах жаахан ногоон байгууламжид нохойгоо салхилуулж байна гээд ялгадсаар дүүрэн.
  • зочин 2017-03-10 08:23:52
    зөв зөв дэмжиж бна .бохирдуулах нь эдийн засагт ч уршиг тарьдаг
  • Зочин 2017-03-10 08:14:43
    Зөв дэмжижи байна.