Тахиа жилийн эхний барилдаанд арслан Н.Батсуурь түрүүлэв
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн ДЭМҮҮЛ-ийн нэрэмжит “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн анхны барилдаан өчигдөр болов.
 
Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:
 
Түрүү: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын БАТСУУРЬ
 
Үзүүр: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, Хангарьд СХ, “Нью прогресс групп”-ын бөх улсын заан Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН 
 
Их шөвөгт: Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Голден хаммер” ХХК-ийн бөх улсын заан Батзоригийн БАТМӨНХ; Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, БХИС, “Гарьд зам” ХХК-ийн бөх улсын үнэн зоригт харцага Өлзийтогтохын БАТ-ОРШИХ нар шалгарав.
 
Тавын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.н Л.Гантулга
2. у.г Б.Гончигдамба – у.н Ч.Батчулуун
3. у.з Б.Батмөнх – а.а Ш.Дарханбат
4. у.з Б.Пүрэвсайхан – а.а Б.Серик
5. у.х Ө.Бат-Орших – у.н Ч.Баянмөнх
6. у.х Т.Баасанхүү – у.н Э.Даш
7. у.х Х.Гантулга – у.н Ч.Хөхчирэнгэр
 
Уран барилдааны тусгай шагналыг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Ажнай” бөхийн дэвжээ, “Таван толгой” ХК-ийн бөх аймгийн арслан Шоовдорын ДАРХАНБАТ-д олгов.
 
Зургаагийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – Гоц мөргөв
2. у.з Б.Батмөнх – у.н Ч.Батчулуун
3. у.з Б.Пүрэвсайхан – у.х Х.Гантулга
4. у.х Ө.Бат-Орших – у.х Т.Баасанхүү
 
Долоогийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.з Б.Батмөнх
2. у.з Б.Пүрэвсайхан – у.х Ө.Бат-Орших
 
Наймын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.з Б.Пүрэвсайхан
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erguu uvs 2017-03-12 11:31:40
    shanaadaj unagaj baij turulsen uu?
    • xynii muud durlagch 2017-03-12 23:04:04
      xen negnii ali deer yed gargasan aldaagaar xool xiideg iddeg cham shig khynii ajil amidral xezee ch oodolddoggyi yum, barisan ch boljiin