Дэлхийг тойрох аялал нь харамсалтайгаар дууслаа
Харис Сулеман гэгч 17 настай хүү дэлхийн тойрон нисэж рекорд тогтоохоор аялалд гараад удаагүй байхдаа осолдож нас барсан харамсалтай явдал боллоо. Түүний жолоодож явсан онгоц Америкийн Самоагийн эргээс 36 орчим километрийн кайд далайд унаж осолдсон байна. Одоогийн байдлаар хүүгийн цогцосыг олсон бол хамт нисэж явсан түүний аав Бабар Сулеман сурраггүй байгаа юм.
Харис Сулеман өнгөрсөн 6 сард онгоц жолоодох эрхээ авсны дараа дэлхийг 30 хоногт тойрч дээд амжилт тогтоосон анхны насанд хүрээгүй нисгэгч болох аялалд гарсан бөгөөд энэ нь бас буяны санд хандив цуглуулах үйл ажиллагаатай холбоотой байжээ.

“Одоогоор их зүйл тодорхой биш байна. Цаг агаарын байдал муу байхад тэд гэнэт яагаад шөнө хөөрөхөөр болсон, аав онгоцонд байсан уу үгүй юу, байгаагүй бол Харис юунаас болж гэнэт ганцаараа хөөрөх болов гээд тодорхойгүй зүйлүүд олон байна. Бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. Одоо аав минь амьд сэрүүн олдоосой гэж залбирч байна. Тэгвэл бүх зүйл тодорхой болно” гэж Харисын Хиба Сулеман сэтгүүлчид ярьсан байна.  
Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus