Дэлхийн эдийн засгийн дүр зураг
Дэлхийн эдийн засаг, гадаад зах зээл ямар байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.
 
АНУ-ын эдийн засаг

АНУ-ын Эдийн засгийн судалгааны товчооны тооцоогоор улирлын нөлөөллийг арилгасан дотоодын нийт бүтээгдэхүүн, зэрэгцүүлэх үнээр 2016 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсчээ. Улирлын нөлөөллийг арилгасан хэрэглээний үнийн индекс 2017 оны нэгдүгээр сард өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна. Улирлын нөлөөллийг арилгасан гадаад худалдааны тэнцэл 2017 оны нэгдүгээр сард 48.5 тэрбум америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 5.1 (11.8%) тэрбум америк доллараар өсчээ.

Тус улсын Холбооны нөөцийн сангийн урьдчилсан тооцоогоор аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2017 оны нэгдүгээр сард 104.6 болж, өмнөх сараас 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээгээр улирлын нөлөөллийг арилгасан ажилгүйдлийн түвшин 2017 оны нэгдүгээр сард 4.8 хувь болж, өмнөх сараас 0.1 пунктээр өсчээ.
 
Япон улсын эдийн засаг
 
Япон улсын Эдийн засаг, нийгмийн судалгааны институтийн тооцоогоор улирлын нөлөөллийг арилгасан, эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2016 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 0.3 хувь, өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар өссөн байна. Улирлын нөлөөллийг арилгасан хэрэглээний үнийн индекс 2017 оны нэгдүгээр сард 100.0 болж, өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны нэгдүгээр сард 1087.6 тэрбум иений алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 439.9 тэрбум иенээр өсчээ. Аж үйлдвэрийн салбарын улирлын нөлөөллийг арилгасан үйлдвэрлэлийн индекс 2017 оны нэгдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 99.8 болж, өмнөх сараас 0.8 хувиар буурсан байна. Улирлын нөлөөллийг арилгасан ажилгүйдлийн түвшин 2017 оны нэгдүгээр сард 3.0 хувь болж, өмнөх сараас 0.1 пунктээр буурчээ.

Европын холбооны гишүүн орнуудын эдийн засаг

Европын холбооны Статистикийн газрын тооцоогоор тус холбооны гишүүн 28 орны улирлын нөлөөллийг арилгасан ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2016 оны дөрөюдүгээр улиралд өмнөх улирлаас 0.5 хувь, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсчээ. Хэрэглээний үнийн индекс 2017 оны нэгдүгээр сард өмнөх сараас 1.2 хувь, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 39.3 тэрбум еврогийн ашигтай гарч, өмнөх оноос 20.6 тэрбум еврогоор буурчээ. Аж үйлдвэрийн салбарын улирлын нөлөөллийг арилгасан үйлдвэрлэлийн индекс 2016 оны 12 дугаар сард өмнөх сараас 1.0 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өссөн байна. Улирлын нөлөөллийг арилгасан ажилгүйдлийн түвшин 2017 оны нэгдүгээр сард 8.1 хувь болж, өмнөх сараас 0.1 пункт, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурчээ.
 
ОХУ-ын эдийн засаг
 
ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны урьдчилсан тооцоогоор улирлын нөлөөллийг арилгасан ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2016 онд өмнөх оноос 0.2 хувиар буурсан байна. Хэрэглээний үнийн индекс 2017 оны хоёрдугаар сард өмнөх сараас 0.2 хувь, оны эхнээс 0.8 хувь, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өсчээ.  Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 90.4 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оноос 58.1 тэрбум америк доллараар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2017 оны нэгдүгээр сард өмнөх сараас 23.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өсчээ. Ажилгүйдлийн түвшин 2017 оны нэгдүгээр сард 5.6 хувь болж, өмнөх сараас 0.3 пунктээр өссөн байна.

 
БНХАУ-ын эдийн засаг
 

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны урьдчилсан тооцоогоор ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2016 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 1.7 хувь, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн индекс 2017 оны хоёрдугаар сард 103.5 болж, өмнөх сараас 0.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний хоёр сард 42.1 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 42.8 (50.4%) тэрбум америк доллараар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2016 оны 11 дүгээр сард 182.7 байсан бол 2016 оны 12 дугаар сард 196.2 болжээ. Бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин хот суурин газарт 2016 оны дөрөвдүгээр улирлын эцэст 4.02 хувь болж, өмнөх улирлаас 0.02 пунктээр буурсан байна.
 
 
Зэсийн үнэ


Лондонгийн металлын биржид тонн цэвэр зэсийн үнэ 2017 оны хоёрдугаар сарын дунджаар 5941.6 америк доллар болж, өмнөх сараас 204.1 (3.6%) америк доллар, өмнөх оны мөн үеэс 1346.1 (29.3%) америк доллараар өссөн байна.
 
Алтны үнэ

Лондонгийн металлын биржид 1 унц алтны үнэ 2017 оны хоёрдугаар сарын дунджаар 1234.5 америк доллар болж, өмнөх сараас 41.9 (3.5%) америк доллар, өмнөх оны мөн үеэс 34.6 (2.9%) америк доллараар өсчээ. Газрын тосны үнэ Нью-Йоркийн худалдааны биржид 1 баррель газрын тосны үнэ 2017 оны хоёрдугаар сарын дунджаар 54.5 америк доллар болж, өмнөх сараас 0.5 (1.0%) америк доллараар буурч, өмнөх оны мөн үеэс 19.6 (56.3%) америк доллараар өссөн байна.
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.