АТГ-ын ажлын хэсэг төрийн байгууллагуудад ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас 2016 оны арваннэгдүгээр сард УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хөтөлбөрт тусгагдсан зарим үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор 21 аймагт ажилласан.

Харин өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яам, агентлаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд зохион байгууллаа.

Тус газрын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс эхэлж батлагдсан удирдамжийн дагуу яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудад ажиллаж эхэлнэ.

Ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.
 

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.