Хэрхэн амжилттай суралцах вэ

Сургуульдаа амжилттай сайн суралцахыг хүсч байна уу?  Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл аль хэдийнээ суралцаж эхэлсэн оюутнууд амжилттай суралцах нь хэр их чухал болох нь тодорхой. Сайн суралцсанаар санхүүгийн тэтгэлэг авах бололцоо олдох ба үргэлжлүүлэн зэрэг ахиулан суралцахад тус болдог. Их сургуульд суралцаж байх үедээ таны амьдралыг өөрчлөхүйц үнэтэй, чухал мэдээллийг олж авч болох юм. 

Урьд нь хэр сурч байснаас хамаарахгүйгээр дараах зөвлөгөөний дагуу өөрийгөө бэлтгэн суралцаж сурлагынхаа чанарыг дээшлүүлж болно. Энэ нь ихэнх сурлага сайтай оюутан, сурагчдын баримталдаг энгийн зарчим бөгөөд үр дүн нь батлагдсан юм байна. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай.  Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь суралцагч танаас шалтгаалах болно.

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.

Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2. Хичээллэх үед анхааралтай бай.

Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.

Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.

Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. 

Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай.

Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг  аль болохоор хичээж бай.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.

Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8. Гэртээ номын сантай бол.

Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9.  Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.

Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10.   Даалгавраа  аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.

Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.

11. Хамгийн эхний эгнээнд суух.

Багшийн урд сууснаар анхаарал сарнихгүй ба унтах боломжгүй юм. Түүнчлэн бусад сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ нь группээр хуваагдан ажиллахад тус болдог.

12. Бүх хичээлд хамрагдаж, хоцролгүйгээр ирэх.

Хичээлээ таслах, анхаарлаа хандуулахгүй өнгөрөөх зэргээр өөрийгөө хуурах нь амар боловч багшийн хэлсэн чухал зүйлийг сонсохгүй өнгөрөөх магадлалтай.

13. Гэрийн даалгавраа хийх.

Хичээлүүд хялбар, хөнгөн мэт санагдах боловч бүх гэрийн даалгаврыг бүгдийг хийснээр илүү гүн ойлголт авна.

14. Кредит ахиулах бүхий л бололцоог ашигла.

Ямар даалгавраа орхих вэ, ямрыг нь хийж чадахгүй бол гэж бодсоны хэрэггүй. Бүхий л даалгаврыг сайн хийхийн тулд хичээ. Сүүлд нь хийх хэрэгцээгүй байсан зүйл нь энэ байжээ гэдгийг олж болох юм.

15. Гэрийн даалгавраа эрт хийх.

Хэрэв даалгаврын талаар асуух зүйл байвал багшаасаа буюу ангийнхнаасаа асуугаарай. Даалгавар шалгахаас нэг өдрийн  өмнө хүртэл өөрөө оролдож үзэх хэрэгтэй. Магадгүй танд тусламж хэрэггүй ч байж мэдэх юм.

16. Хамт суралцагсадтайгаа уулзах хаяг, дугаараа солилцох.

Хамтран суралцагч буюу найз нөхөдтэй болох ба ямар нэгэн яаралтай тохиолдолд холбоо барих хүнтэй болоорой. Хичээл дууссаны дараа найз нөхөдтэйгөө харилцан ярилцах, мэдээллээ хуваалцах, нийгмийн байдлын  талаар санал солилцож болно.

17. Бүх хичээлүүдэд хамрагдах.

Бүх хичээлүүдэд хамрагдах нь олон талын ач холбогдолтой. Хэрэв бодож байсан зүйл чинь багшийнхтай таарч байвал тэрийг улам батжуулж өөрийн зөв гэдгийг мэдэж авна. Харин зөрж байвал өөрийн буруу байсныг ойлгож залруулж авах болно.

18. Ажлын цагаар багш нартайгаа уулз.

Багш нарын хичээлгүй цагаар уулзвал илүү тохиромжтой. Хэрэв танд сурах бичгээс ойлгомжгүй зүйл гарвал асуух хэрэгтэй. Эсвэл хичээл дээр зааснаас илүү зүйл асууж болно шүү дээ.

19. Бичиж тэмдэглэж авах.

Энэ нь мэдээллээ хадгалах, хичээлээ эргэн санаж байхад тустай.

20. Кассет, CD-д бичлэг хийж авах.

Ихэнх хичээлүүдэд тэмдэглэгээ хийж авах нь тохиромжтой гэдгийг дахин сануулъя. Хэдийгээр ангид багш нар нарийвчлан дэлгэрэнгүй тодорхой жишээ авч чадахгүй тохиолдол гардаг. Ийм учраас чухал гэж үзсэн лекцийнхээ бичлэг хийж аван түүнийгээ давтан сонссоноор таныг сайн суралцахад тусална.

21. Зохион байгуулалттай байх.

Гэрийн даалгавар, шалгалтын өдөр цагийг тэмдэглэж байх жижиг хэмжээний дэвтрийг авч явах. Өдөр бүр өөрийн тэмдэглэлийн дэвтрийг харж, даалгавар, шалгалтын өдрийг харж байх хэрэгтэй.

22. Хангалттай гэсэн үнэлгээг аваад сэтгэл хангалуун хоцорч болохгүй, үргэлж А гэсэн үнэлгээг авахын төлөө зорих хэрэгтэй.

Хэдийгээр суралцагч та А авна төлөвлөж байсан ч үүндээ хүрч чадахааргүй бол кредитээ ахиулах хэрэгтэй.

23. Сургалтын материалуудыг худалдаж авч ашиглах.Сургалтын материалууд нэмэлт жишээ тайлбаруудыг багтаасан байдаг.

Эх сурвалж: БҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.