Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлжээ
2017 оны 03 дугаар сарын 11, 12-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 497 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 353 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, онхолдсон 1, мөргөлдсөн 11, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртжээ.

 Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 88 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

 Тухайлбал, СБД-ийн нутаг “Сансар-32” дэлгүүрийн баруун замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 40 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн БГД-ийн нутаг “Од” кинотеатрын зүүн замд амины H.Verna маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай Э нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.