Ч.Баярмөнх Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд энэ сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Йорданы Хаан Эрхэм дээд  Абдулла II уламжилж Монгол, Йорданы харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


Йорданы Хаан Абдулла II Монгол, Йорданы хамтын ажиллагаа улс төрийн хувьд өндөр хэмжээнд байгааг тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байгааг онцлоод энэ тал дээр Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэв.

 Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Элчин сайд Ч.Баярмөнх Йорданы Гадаад хэрэг, гадаадад амьдрагч иргэдийн асуудал хариуцсан сайд, тус яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ёслолын газрын дарга, Ерөнхийлөгчийн албаны дарга, болон Йорданы Төлөвлөлт, Олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.