АН-ынхан албан тушаал “худалдана”
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа АН албан тушаалаа олуулаа хувааж байв. Харин 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Тэдэнд албан тушаал хуваарилах эрх мэдэл байхгүй.  Гэхдээ АН-ынхан албан тушаалыг үнэд хүргэх замыг сонгожээ. Яг дуудлага худалдаа шиг.  АН нам доторх хөрөнгөлөг “хурандаа” нартаа эрх мэдлийн үзүүрийг атгуулахаар шийдсэн бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээс тус намын даргад таван хүн 250 сая төгрөгөөр нэр дэвших эрхээ олж авч байв. Үүнийгээ намын бүх гишүүдийн саналаар намын даргаа сонгож байгаа шинэ үзэгдэл учир хөрөнгө мөнгө шаардагдана хэмээн тодотгов. Тэгвэл энэ өдрүүдэд тэдний энэ буухиа үргэлжилж байна. Энэ нь АН-ын дотоод сонгууль юм. Хэдийгээр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос шат, шатны дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг өчигдөр 16.00 цагт хаахаар шийдвэрлэсэн байсан ч  гишүүд цагийг нь тулгаж олноороо бүртгүүлэхээр дугаарлаж, ачаалал үүсгэж эхэлсэн учраас хугацааг хоёр хоногоор сунгажээ. Иймээс энэ сарын 13-ны 16.00 цагаар дуусах байсан бүртгэл гуравдугаар сарын 15-ны 16.00 цаг болж хоёр хоногоор сунгагдсан аж.

Харин энэ бүртгэлийн талаар АН-ын гишүүн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа. Мөн нэг ноцтой зүйл нь авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд 1 сая төгрөгийн дэнчин төлдөг байсан бол одоо 3 сая төгрөгийн дэнчин, 3 сая төгрөгийн хураамж төлөх болоод байна.

Өмнө нь Нийслэлийн намын  даргад нэр дэвшихэд хураамж, дэнчин хэрэггүй байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчин тавьж байна. Эдгээр шаардлагууд нь АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлсэн, буруу жишиг гэж үзэж байна” гэсэн юм.

Харин дээрх дэнчингийн талаар намын дарга асан З.Энхболд news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Шуудхан хэлэхэд энэ хүнийг ҮБХ-д гаргавал 2020 онд УИХ-д ялах уу, үгүй юу гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг. Жишээлбэл, Баянгол дүүргийн УИХ-ын 70 дугаар тойргийн Ардчилсан намын 2000 гишүүн ҮБХ-ны таван гишүүнийг сонгоно. Таван суудлын төлөө арван хүн өрсөлдлөө гэхэд бүгдийг нь адилхан мэдээллээр хангана. Аль болохоор зардал багатай сонгууль явуулна. Нэр дэвшигч өрсөлдөх мөнгөө өөрийнхөө халааснаас гаргах юм биш л дээ. Энэ хүнийг ҮБХ-нд эсвэл аймаг, сум, дүүргийн Ардчилсан намын дарга болгоё гэсэн хүмүүс нь хандив өгч болно. Өөрөө гишүүдээсээ хандив гуйж болно. Дэнчингийн мөнгө бол татвар биш. Хэрэв ҮБХ-нд орж чадахгүй бол гурван сая төгрөгийг нь буцаагаад өгнө” гэжээ.

Ийнхүү С.Эрдэнийн толгойлсон АН улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед мөнгөөр “зодсон” сонгуулийг зохион байгуулж, шинэ "жишиг" тогтоож байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • p 2017-03-15 11:00:08
    улс төрд орох хүн хөрөнгө босгодог нь нийтийн жишиг байх энэ нь ил тод байгаа нь сайн хэрэг
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-15 06:00:22
    Харин шударга юм байна. Мөнгөгүй бол юун улс төр, өөрийгөө гэр орноо бодсон нь дээр биз дээ.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • huiiiiii 2017-03-15 01:56:17
    Ардчилсан нам ялзарсан цүнх баригч хэн ч биш залуу галзүүчуудаар дүүрсэн түүхээ мэдэхгүй ардчилсан намынхаа үнэт зүйл юу гэдгээ мэдэхгүй тийм л галзуу хүмүүсээр...
    59.153.87.11
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2017-03-15 01:52:01
    Ерөөс монголын нийгмийн бүх салбарт хамгийн адаг шаарнууд нь орой дээр нь гараад сандайлаад суучихжээ!!! Энэ бол улс үндэстэн бүхэлдээ мөхөхийн цондон!!!
    202.179.25.92
    Мэдэгдсэн Хариулах