Д.Трампын үндэсний үйлдвэрээ дэмжих бодлого буюу хоёр үзүүртэй зүү
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оны нэгдүгээр сарын 20-нд нийт ард иргэдийнхээ өмнө ариун судар дээр гараа тавин тангараг өргөхдөө маш товчхон нэг амлалт өгсөн. Тэр нь “Бид энгийн хоёр л дүрэм баримтална. АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, америк иргэдийг ажилд авах” гэж. 
 
Энэ үгээрээ Д.Трамп Ерөнхийлөгчийнхөө байр сууриа ашиглан нэгдсэн улсын нийт хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнийг гадны улс оронд үйлдвэрлэж буй  дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг шүүмжилсэн. Гэвч, АНУ-ын Гаалийн албаны дүн мэдээллээс харахад, түүний том охин Иванка Трампын гаргасан загварын брэнд бүтээгдэхүүнүүд одоо ч, цаашдаа ч гадаадаас импортоор ирдэг байх юм. 
 
Албаны мэдээнд дурьдагдсанаар АНУ-ын өнөөгийн төрийн тэргүүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш хоёрдугаар сарын 26-ны өдрийг  хүртэлх хугацаанд Иванка Трампын брэнд бүтээгдэхүүн нийтдээ 82 удаа АНУ-ын гаалийн байгууллагаар дамжин импортлогджээ. Бараг өдөрт нэг удаа чингэлэг ачаа тус улсын хилийг нэвтэрч байна гэсэн үг. Тус чингэлэг бүхий тээш  дунд полиэстр материалтай эмэгтэй хувцас хоёр тонн гаруй, арьсан түрийвч 1600 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гутал 23 тонн багтаж байжээ. 
 
...Ерөнхийлөгч Д.Трампын эсрэг үйл ажиллагаа явуулдаг  “Our Principles PAC”-аас өнгөрсөн жил гаргасан  АНУ-ын импортын мэдээллээс үзвэл, сүүлийн 10 жилд БНХАУ, Хонконгоос “Трамп” брэндийн бүтээгдэхүүн ачсан чингэлэг 1200 гаруй удаа нэгдсэн улсын хилийг нэвтэрсэн байв...
Ийнхүү өөр улсад, өөр үндэстний ажиллах хүчний  гараар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд тус улс руу импортлогдсоор байгаа аж. Дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдийг Иванка хувцас үйлдвэрлэгч “G-III”, гар цүнх үйлдвэрлэгч “Мондани”, гутал үйлдвэрлэгч “Marc Fisher Footwear” гэсэн гурван компанитай лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр БНХАУ-д үйлдвэрлэдэг байна.
 
Тэгвэл Д.Трамп тангаргаа өргөснөөс хойш төд удалгүй буюу хоёрдугаар сард АНУ-ын тансаг зэрэглэлийн “Нордстром” дэлгүүр  борлуулалт буурсан  гэх шалтгаанаар Иванка Трампын брэнд бүтээгдэхүүнийг худалдахаас татгалзаж буйгаа  зарласан байдаг. Ерөнхийдөө түүнээс хойш олон нийт Иванкагийн брэнд бүтээгдэхүүний худалдаа, импортод анхаарлаа хандуулж эхэлсэн юм.  
 
Харин Ерөнхийлөгч Д.Трампын эсрэг үйл ажиллагаа явуулдаг  “Our Principles PAC”-аас өнгөрсөн жил гаргасан  АНУ-ын импортын мэдээллээс үзвэл, сүүлийн 10 жилд БНХАУ, Хонконгоос “Трамп” брэндийн бүтээгдэхүүн ачсан чингэлэг 1200 гаруй удаа нэгдсэн улсын хилийг нэвтэрсэн байв. 
 
Гэхдээ Ерөнхийлөгч дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч буй мэт боловч нөгөө талдаа охиныхоо дээрх бизнесийн арга барилыг харин ч ухаалаг алхам хэмээн хаацайлсан удаатай.  Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трамп БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гутал, зангиа, цамц зэрэг бүтээгдэхүүнд  “Трамп” нэр ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг  ухаалаг бизнес хэмээсэн байдаг.  
 
Харин Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш гадны улс оронд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнд  ихдээ 45 хувийн татвар ногдуулна гэж  дотоод, гадаадын үйлдвэрүүдэд дарамт учруулж эхэлсэн юм. 
 
G-III компаниас мэдээлснээр,  тус компанийн 2015 оны худалдаанаас олсон орлого 29.4 сая ам.доллар байжээ.  Харин 2016 оны 1-9 сарыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.3 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлттэй байсан аж. 
 
Үүнээс гадна, охиных нь брэндийн үйлдвэр гадаадад  үйлдвэрлэлээ явуулдаг гэдгийг мэдэж буй ч, тус брэндийн бүтээгдэхүүнийг худалдахаас  татгалзсан “Нордстром” дэлгүүрийг  хурцаар шүүмжилж байсан юм.  Тэрбээр “Нордстром миний охиныг үл хүндэтгэсэн” хэмээн твиттер хуудастаа жиргэж, тухайн үедээ л олны анхаарлыг татаж байлаа.  Тэгвэл БНХАУ-ын Бээжингийн их сургуульд АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа судлаач Кристофер Болдинг түүний энэ мэт эргэлзээтэй бодлогыг “хоёр үзүүртэй зүү”-тэй адилтгасан байх юм.  Судлаач “Ерөнхийлөгч Д.Трамп нүүрэн дээрээ АНУ дахь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй хэдий ч, нөгөө талд  охиныхоо брэнд  бүтээгдэхүүнийг  БНХАУ-д үйлдвэрлүүлж байгаа нь эргэлзээ төрүүлж байна” хэмээсэн байх юм.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.