Орон нутгийн өмчит компаниуд 7.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тэмдэглэлээр “Орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийх, дүнг танилцуулах” үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгсний дагуу тус газрын даргын тушаалаар “Ажлын хэсэг” байгуулагдан 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудын үйл ажиллагаатай танилцан, шалгалт хийж, ерөнхий мэдээлэл болон эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээр судалгаа хийж, нэгтгэн ажилласан байна.

Судалгаанд орон нутгийн өмчит болон оролцоотой 18 хязгарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 3 хувьцаат компани (ХК) , 1 нөхөрлөл, 138 үйлдвэрийн газар (ОНӨҮГ) нийт 160 хуулийн этгээд хамрагджээ.

2016 оны тайлангаар нэгтгэлд хамрагдсан 160 хуулийн этгээдэд 5476 ажилтан, албан хаагч ажиллаж 105.6 тэрбум төгрөгийн орлого олж, 111.9 тэрбум төгрөгийн зардал гарган 7.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Судалгаанд хамрагдсан 160 аж ахуй нэгжээс 94 хуулийн этгээд буюу 60 хувь нь алдагдалтай ажилласан байна.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-03-15 10:16:36
    Дэлхий нийтийн жишгээр бол энэ аж ахуйн нэгжүүдийн удирдлага огцрох ёстой. МАНАЙД ЯАДАГ ЮМ БОЛ