“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд байлдагч түрүүлэв
1989 оноос эхлэн зохион байгуулагдсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өчигдөр/03.14/ явагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчдын зэрэгцээ ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 17 анги байгууллагын төлөөлөл, Хилийн цэргийн ахмад дайчид зэрэг 40-өөд яруу найрагч оролцов.

Эх орон, эцэг дээдэс, энхийг сахиулагчид, эгэл цэргийг магтсан шүлгэн хүлгүүд уралдсан тус наадмын дэвжээнээс Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Ган-Эрдэнэ Тэргүүн байрын шагнал хүртэж, үзэгч олныг шуугиуллаа.

Наадмын Ерөнхий шүүгч Монгол улсын Ардын уран зохиолч Т.Галсан хэлэхдээ : “Нэгэнтээ Б.Түвдэндорж аварга торгон ногоон дэвжээнээ ир бяраа гайхуулан тодорч байсан шиг энэ жил Зэвсэгт хүчний байлдагч найргийн томчуулыг магнайлан шалгарлаа...” гэж үнэлсэн юм.

Наадмын дэд байрын шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү, Гуравдугаар байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, дэд хурандаа П.Батнайрамдал, Тусгай байрын шагналыг яруу найрагч Л.Туяа нар хүртсэн байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.