Царигийн өргөний хэмжээг тогтоох асуудлаар иргэдийн саналыг сонсоно
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналыг авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна.

Хэлэлцүүлэг энэ сарын 17-ны 10 цагт ЗТХЯ-нд болох бөгөөд “Монголын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам”, “Болд төмөр ерөө гол” компани болон “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”, “Төмөр замын инженерүүдийн холбоо”-ны төлөөлөл оролцох аж. Арга хэмжээний үеэр Нарийн сухайт-Шивээхүрэн  чиглэлийн төмөр замын барилгын ажлын төслийг танилцуулж, үзэл баримтлалыг хэлэлцэх юм. Энэ үеэр оролцогч иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч нэгтгэн, тогтоолын төсөлд тусгах юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бодол 2017-03-17 07:47:46
    орос руу өргөнөө, хятад руу нарийнаа тавь, Монголд цайриг солих өртөө байрлуулбал зүгээр юм бишүү, дугуй солих ажлын орон тоо манайд гарна