АНУ-д онц байдал зарлав
АНУ-ын зүүн хойд хэсэгт оршдог Нью-Йорк, Нью-Жерси, Пенсильвани болон Виржини мужид их хэмжээний цас орсны улмаас онц байдал зарлаад байна. Түүнчлэн Коннектикут, Род-Айленд, Массачусетс, Нью-Хемпшир, Мэн, Вермонт мужийн зарим хэсэгт сэрэмжлүүлэг өгчээ.

Цасан шуурганы улмаас Нью-Йорк, Вашингтон, Бостон, Балтимор, Филадельфи хотын онгоцны буудлуудад байдал хүндэрч, 5000 орчим нислэг цуцлагдсан байна. Цаг агаарын аюулт үзэгдэл болох талаар 50 сая орчим хүнд сэрэмжлүүлэг өгчээ.

Германы Канцлер Ангела Меркелийн Вашингтонд хийхээр төлөвлөж байсан айлчлал энэ сарын 17-ныг хүртэл хойшлогджээ. Тэрээр айлчлалын үеэр АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай уулзахаар товлоод байсан аж. Висконси мужид цас цэвэрлэж явсан хоёр хүн амь үрэгдсэн байна.
 
Зууны мэдээ
М.Хүслэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.