Хамтран амьдрагчаа, дүүгийнх нь хамт хөнөөсөн Хятад иргэнийг шүүнэ
Шинэ  оны босгон дээг нэг гэр бүлийн гурван иргэнийг заазуурдсан гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарч, олныг цочирдуулж байсан. Тодруулбал, 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн Ө гэгч архи ууж согтуурсан үедээ уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон юм. 

Тэрбээр 46 настай эмэгтэй Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг, дөрвөн настай А-гийн толгойг тус бүр 2-3 удаа заазуурдсан байна. Үүний улмаас дөрвөн настай А газар дээрээ нас барсан.

Хэргийг СХД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж дуусаад, нийслэлийн прокурор руу яллах дүгнэлт үйлдүүлэхээр хүргүүлжээ. Улмаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Тодруулбал Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "БНХАУ-ын иргэн В нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар алсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж алсан, мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.