Өдгөө АНУ-ын Марины армид алхагчаар ажиллаж байгаа Р.Хосбаяртай ярилцаж суухад тэрээр энэ үгийг хэлж билээ.  

Найзууд нь түүнтэй ярилцаж суугаад "Чи уг нь ингэх хэрэгтэй байсан юм, ер нь тэгчихгүй яасан юм бэ?" гэхчилэн сургамжлах. Түүний хариуд тэрээр "Та нар миний гутлыг өмсөж үзээгүй байж, миний хаашаа алхахыг яаж мэдэж байгаа юм бэ?" гэж хариулсан гэдэг.

 Хүн гутлаа өмссөн л бол хаа нэгтээ алхаж одно. Хаана, хэзээ, яаж хүрэхийг уг гутлыг өмссөн эзэн л мэддэг. Хүн бусдын гутлыг өмсөөд тэр хүний зорьсон газар руу алхдаггүй, өөрийн зорьсон газар руугаа алхдаг. Гэхдээ барагтай л бол хүний гутал өмсөхгүй дээ. Шивэртэй муухай, таарах таарахгүйдээ биш, өмсөх гутлаа хүн өөрөө сонгодогт л хамаг учир нь байгаа юм.

Өөрийнхөө гутлыг өмсөөд хаашаа алхаж одохоо, өөрөө мэдэж байна гэдэг сайхан хэрэг шүү.

Гутал бол хүний хувьд амьдралын сонголттой  нь яг адилхан сонголт. Гутал бол хүмүүсийг хүссэн газар нь хүргэж өгдөг. Тийм болоод хүмүүс гутлаа шавхай болоход нь арилгаж, баяр ёслолд очихдоо арчилж гоёдог. Гадагшаа гарахдаа тоосыг нь арчиж, хүмүүстэй уулзахдаа ядаж л гутлын хоншоороо сэмхэн ажиж амжих.

Зарим ажил хэрэгч  хүмүүс бусадтай уулзахдаа эхлээд гутлыг нь зэрвэсхэн харж, "аминдаа хэр арчаатай болох"-ыг нь тандаж амждаг. Хааяадаа хэн нэгэнд бусдаас илүү гоёх хүсэл төрөх мөчид найзынхаа гоёлын гутлыг гуйж өмсөх боловч муухай болгочихоосоо өмнө амжиж буцааж авчирч өгнө. Түүнээс бус хэзээ ч тэр гутлыг өөрийн болгохыг хүсдэггүй. Гутал бол тэр хүний сонголт төдийгүй, тэр хүний хэн болохыг бусдад илэрхийлж чаддаг зүйл.

Аав ээжүүд заримдаа хүүхдээ зэмлэхдээ айлын хүүхэдтэй жишин байж  "Чи өөрийгөө хар даа арчаагүй гэдэг нь" хэмээн мохоодог. Хүүхдийнхээ сонголтыг бусадтай жишиж "бусдаас дор байгааг" нь нотлох нь, тэр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг л  сүүмэлзэх төдий бадамлаж байсан лааг ганцхан үлээлтээр унтрааж орхих лугаа адил унтрааж байгаа хэрэг.

Найзууд ярилцаж суугаад бие биенээ сургаж зэмлэнэ. "Уг нь чи тэгэх байсан юм шүү дээ, өөдгүй гэдэг нь" гэж хэлэхдээ тэр хүний сэтгэлийн дотоод ертөнцийг  биш, өөрийн сэтгэлийн дотоод ертөнцийг л илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Хайрлаж дурласан хүнийхээ тухай нүд нь очтон гялалзан байж дүрслэхэд нь "За юун сүртэй юм бэ? Байдаг л нэг хүн байна шүү дээ" гэж хэлэхдээ, дурлуулсан тэр хүнийг тэр хүний нүдээр биш өөрийнхөө нүдээр л харж байдаг.  

Өмсөх гутлаа сонгож байгаа нь тэр хүний өөрийнх нь сонголт. Түүн лугаа адил хүмүүс өөрийнхөөө амьдрал болоод амьдралд тохиолдож байгаа сайн муу үйл бүхнийгээ өөрөө л сонгодог.

Хүн хэзээ ч бусдын гутлыг өмсдөггүйтэй адил, бусдын өмнөөс шийдвэр гаргадаггүй. Бусдын гутлыг өмсөхөд хэртэй бол таарахгүй,  хөл бариад ч юм уу, эсвэл томдоод ч байх шиг.  

Зарим хүний гутал цэв цэвэрхэн байхад, заримынх нь гутал бохир заваан байдаг нь хүн хүний араншингийн илрэл. Хэр баргийн хүн бусдын гутлын тоосыг арчихгүй дээ. Магадгүй аав ээж нь хүүхдийнхээ, хайртай хүн нь ханийнхаа гутлын тоосыг арчиж магад. Уг нь бол өөрөө л гутлынхаа тоосоо арчиж баймаар.  Бас өөрөө өмсөх гутлаа сонгож баймаар. Өөрийнхөө гутлыг өмсөөд хаашаа алхаж одохоо, өөрөө мэдэж байна гэдэг сайхан хэрэг шүү.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amarzaya  2014-05-10 02:47:07
    odoonii angli heltnuud iim bolson hoorhii
  • Ганхүү 2014-05-09 09:15:51
    Хөөрхий энэ сэтгүүлч be on my shoes гэдэг үгийг тэс буруу ойлгоод бас нэг юм бичжээ. наад үгээ агуулгаар нь ойлгож байж юм бурахгүй бол англи хэл рүү манай хурдны морьны шинжийг дүрслэн орчуулахдаа хавирга нь хэрзийсэн туранхай морь гэж орчуулсан шиг юм б