ОХУ-аас авах шатахууны хилийн үнэ буурна
Манай улс ОХУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулснаар “Роснефть” компани үнэ бууруулах, бүтээгдэхүүний хэмжээгээ өсгөх алхмуудыг хийх болсон.

Тэгвэл өнгөрсөн сарын 23-26-ны өдрүүдэд “Роснефть”, “Роснефть-MMG” компанийн төлөөллүүд Газрын тосны газрын удирдлагуудтай уулзалт, хэлэлцээ хийжээ.

Улмаар өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан үнийн томьёог компанитай шинэчлэн тохирсон байна. Ингэхдээ, тус томьёонд Сингапурын биржийн үнэ дээр суурилах өөрчлөлт хийснээр шатахууны хилийн үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой болсныг албаныхан хэллээ. Дашрамд дуулгахад энэ сарын 29-ний байдлаар манай улс шатахууны 44 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 58, Аи-92 автобензин 56 , дизелийн түлш 53, ТС-1 9 хоногийн нөөцтэй байгаа юм.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.