О.Баасанхүү С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн  давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч мягмар гарагт нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болсон. Бүтэн 12 цаг үргэлжилсэн шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болсон билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд уг хэрэгтэй холбоотойгоор иргэд, сонгогчид олноор хандаж байгаа тул   энэ хэрэгт анхаарал хандуулах болсон хэмээн мэдээллээ.

Тэрбээр тойргийн иргэд энэ аймшигтай хэрэгт холбогдон, ял шийтгэл авч урт удаан хугацаанд хоригдохоор болж байгаад гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг гэх үүднээс нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрх надад байхгүй. Иймд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж байна гэлээ.

О.Баасанхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зарлиг гаргаж,  хуулийн хүрээнд олон нийтэд зарим хаалттай мэдээлэл, баримтыг ил болгох ёстой хэмээн үзэж байгаа аж.Ингээд түүний хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 




Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hghj 2017-03-17 05:24:29
    Batuul yamar sejuureer yallagdagchaar tatagdsan teged yaagaad heregsehgui bolgoson be
  • hun l bn 2017-03-17 04:04:30
    Ajilaa hii ldee chi. Naad uls oron chin dampuurlaa. Amaa hodolgohoor garaa hodolgo hevleliin od min
  • Жагаа 2017-03-17 00:58:42
    Энэ сэтгүүлч гарчгаа маш буруу бичжээ. Баасанхүү Зоригийн амь насыг хөнөөсөн....... мэт ойлгогдохоор байгаа биз. Найруулгын алдаа.