“Mongolia Gold 2017” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт маргааш болно
 “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт маргааш болно. Энэхүү чуулга уулзалтаар алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэхэд гарц хайх, олборлолт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

2015 онтой харьцуулбал алтны экспортын орлого 2020 онд 26.7 хувиар, 2025 онд 68.4 хувиар  нэмэгдэх төсөөлөл байна. Алтны орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээтэй бөгөөд эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байгаа аж.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.