Цэргийн баяраар хаана, юу үзэх вэ
Цэргийн баяраар хайрт аав, халамжит ханиа хэрхэн баяруулахаа хараахан сонгоогүй байна уу. Танд зориулан эр цэргийн баярыг тохиолдуулан нийслэлд болох тоглолт, шоуны товыг хүргэе.

1. Гуравдугаар сарын 16-ны 19:00 цагт "Тэнгэрлэг аав" тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.


 
2. Гуравдугаар сарын 18-ны 19:00 цагт ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүхийн "Тэнгэр нь цэлмэг эх орон" DVD-ны баярын тоглолт UB палас-т болно. Тоглолтод урилгаар МУГЖ Чулуунхүү, МУГЖ Батбаяр, МУГЖ Далантай, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганчимэг, МУСТА Б.Батболд, ХЦДБЧ , Хилчин амьд хөгжмийн хамтлаг оролцоно.



3. Гуравдугаар сарын 18-ны 19:00 цагт Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн “5 Tones” тоглолт болно.  Тоглолтод Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болох хийлч Дээгий, ятга хөгжимчин Отгоо, ёочин хөгжимчин Бараа, лимбэчин Мийгаа, эвэр бүрээч Чинбаа нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэнэ.



4. Гуравдугаар сарын 18-ны 19:00 цагт "Чоно" хамтлагийн "Best of Chono" тоглолт Grand Haan IRIS-т болно. Тоглолт Чоно хамтлагын "Би хүсээгүй" "Хайлж урсаж байна" "Жаргалын ганц алим" цомгуудын Хит дуунуудаас бүрдэх юм байна.



5. Гуравдугаар сарын 18-ны 19:00 цагт залуу хос дуучин Жаки ба Сараа нарын Сан-Ремо 80 тоглолт Гранд Хилл-д болно. Тоглолтод Ricchi e Poveri, Al Bano & Romina Power, Toto Cotugno, Smokie, Abba, Boney'M,  Юрий Шатунов, Ялла, Алла Пугачева зэрэг алдартай хамтлаг дуучдын шилдэг дуунууд, мөн ОРОС киноны сэтгэлд шингэсэн дуунууд дуулагдана.

 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.