Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхний загварыг батлав
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр/03.15/ хуралдлаа. Хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд  нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн  зарим маягт, загвар батлах зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа.

Тухайлбал, гадаадад байгаа иргэдийн бүртгэлийн маягт, нэр дэвшигчийн зөвшөөрлийн маягт, сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийн маягт, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хүлээлцсэн тухай маягт болон санал авах байрт ажиллах ажиглагчийн анкетийн загварыг батлав.

Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх, ажиглагчийн үнэмлэх, гадаадын ажиглагчийн үнэмлэх, хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэх зэрэг үнэмлэх, таних тэмдгийн загварыг тус тус баталлаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.