Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг газар хөдлөлтөд тэсвэртэй болгоно
Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн тамгын газар, Дэлхийн Банк болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах талаар зөвлөлдлөө. Семинарын үеэр оролцогчид “Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийн эмзэг байдлын судалгааны” ажлын тайланг хэлэлцэхийн зэрэгцээ эдгээр барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

Уг судалгааг Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах даян дэлхийн сангийн дэмжлэгтэйгээр ОБЕГ, Дэлхийн Банкнаас хамтран бэлтгэж байгаа юм. Судалгааны хүрээнд Улаанбаатарын сургууль, цэцэрлэгийг газар хөдлөлтөд тэсвэртэй болгохын тулд тэдгээрийн барилгыг хүчитгэх зэрэг өртөг багатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна.

Барилгыг хүчитгэх нь илүү өргөн цар хүрээтэй гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн суурь болох боломжтой ба тухайн барилгын нуралт, эвдрэлийг зогсоохын зэрэгцээ хүний амь насыг аврах зорилготой. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид ижил төстэй хөтөлбөрийг газар хөдлөлтөд өртөж болзошгүй бусад хот суурин газар болон эмнэлэг зэрэг олон нийтийн барилга байгууламжуудад хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.