ҮБХ-ны сонгуульд 503 хүн нэр дэвшихээр бүртгүүлжээ
Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 24:00 цагаар дуусгавар боллоо. Дотоод сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээллээр Үндэсний бодлогын хорооны 380 суудалд өрсөлдөхөөр нийт 503 хүн бүртгүүлжээ. Үүнээс 307 нь Чөлөөт суудал бол Залуучуудын квотод 100, Эмэгтэйчүүдийн квотод 96 хүн нэр дэвшжээ. Түүнчлэн аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин гишүүдийн бүртгэл өнөөдрөөр дуусгавар болох юм байна.

Дашрамд дурдахад, АН-ын дотоод сонгууль товлосон ёсоор ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болох юм.
 
Эх сурвалж: Demparty.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.