БНСУ-ын визний журмын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ

09:00 цагт: DAAD CLUB-аас зохион байгуулж буй "Ажилсаг Монгол- Хөгжлийн үндэс" Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулга уулзалт Төрийн ордонд болно.

09:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд "МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ" сэдвийн хүрээнд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт мал эмнэлгийн байгууллагууд болон эрдэмтэд оролцоно.

09:00 цагт: Монголын хүүхдийн ордонд "Дэгдээхэй нас" хүүхдийн бүжгийн улсын уралдаан болно. Улсын хэмжээний шилдэг бүжигчин хүүхдүүдийг тодруулах энэ уралдаанд хот хөдөөгийн 20 шахам хамтлаг, 200 гаруй бяцхан бүжигчид ур чадвараа сорих юм.

09:30 цагт: Тоон гарын үсгийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын удирдлага "Батламж" гардуулах арга хэмжээ болно. Хаана: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 216 тоот танхимд

10:00 цагт: ГССҮТ-ийн “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн нээлтийн үйл dолно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны удирдлагууд оролцоно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга, барилгын суурийн ухсан нүх, шар усны үер далан сувгуудуудад хийгдсэн хяналт шалгалт болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ.

10:00 цагт: ХЗДХЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг "Хууль төрөхийн өмнө" нээлттэй хэлэлцүүлэг ХЗҮХ-нд болно. Энэ удаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульчид, судлаачид, иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах , тэдний санал бодлыг авна.

11:00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар СХД, ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.

11:00 цагт: "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Баянгол дүүргийн 1000 эрчүүдийн баярыг МҮЭСТО-д зохион байгуулна.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Монголын үндэсний гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг борлуулалтын урамшуулалтайгаар худалдах зорилготой Монголын анхны худалдааны сайтын нээлтэд зориулсан хэвлэлийн хуралтай.

12:30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэргийн албан хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж Нээлттэй сонсголын танхимд шинээр батлагдсан багц хуулиудын талаар танилцуулга хийнэ. Мөн энэ үеэр Батлан хамгаалах яамнаас холбогдох албаныхан байлцаж цэргийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

14:00 цагт: Албан бус насан туршийн боловсролын төвд суралцдаг эмзэг бүлгийн хүүхдүүд "Эр цэргийн баярт" зориулан аавууддаа захиа бичжээ. Энэ хүрээнд өнөөдөр тус төвд өдөрлөг болно.

14:00 цагт: Эрх зүйн шинэтгэлийн үр дүн ямар байгаа тухай судалгааг ХЗДХЯ-ны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэн хийсэн бөгөөд үүнтэй холбоотой цуврал хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

15:00 цагт: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх болон Японы Ногаягийн их сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөх, эрдэмтэн Ясухиро Сузуки нар МУИС-ийн оюутнуудад зориулан “Газар хөдлөлтийн гамшгийг даван туулах үндэсний чадавхийг сайжруулах" сэдэвт сонирхолтой лекц уншина. Хаана: МУИС-ийн 5 дугаар байр

15:00 цагт: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс байнгын визгүй зорчигчдийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах мөн олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт зэрэг гол визний журмын талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 давхарт хурлын зааланд мэдээлэл хийнэ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.