Дүрэмгүй АН, хуучин дүрмээрээ сонгуулиа явуулах уу
АН-ынхан дүрэмгүй болов. Улсын дээд шүүх АН-ын үндсэн дүрмийг нь хүлээж авахгүй буцаачихлаа. Улсын дээд шүүхээс  АН-ын Үндсэн дүрмийг бүртгээгүй үндэслэлээ “Ардчилсан намын дүрэм нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэх тайлбар өгчээ. Гэтэл намын жирийн гишүүдийн хувьд “Болох ёстой юм болдгоороо боллоо” хэмээх байр суурь  илэрхийлэх нь олон байна.

 АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Гэвч намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулгыг нээлттэй болгоогүй байна. Ингэснээр хамгийн түрүүн тус намын дотоод сонгууль явуулж буй дүрэм журам маш хаалттай нөхцөлд хийгдэж эхэлжээ. Үүнийг бататгах нэг зүйл бол намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрмээ намын гишүүддээ харуулаагүйгээс үүдэлтэй. Тэднээс бас  нуучхаж. Гэвч намын нууцад хамааруулж “хадгалсан” намын үндсэн дүрэм Дээд шүүхийн босгыг давсангүй.

Тэгвэл одоо АН яах вэ? Дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал үр дагавар нь яах вэ, гэдэг асуудалтай тулгарч байгаа. Энэ тухай асуудлыг хөндсөн АН-ын жирийн гишүүд С.Эрдэнэ даргад санал хүргүүлсэн ч тэр авч хэлэлцээгүй байна. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэл “Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг маш их эргэлзээтэй байна. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан. Хариу алга байна. Мөн намын Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаад гишүүд дургүй байна. Тухайлбал Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна” хэмээсэн.

Харин энэ үйл явцаас ганц хоёрхон өдрийн дараа Дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэж аваагүй гэх шийдвэрээ танилцуулав. Дээд шүүхийн шийдвэрийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа. Үндсэн дүрэмд хуулинд харшилсан заалт байхгүй” гэлээ. Гэтэл тэд хуучин дүрэмд заагаагүй цоо шинэ татвараа хэрхэн тайлбарлах бол.

АН шинэчлэлийн хүрээнд ҮЗХ-гоо Үндэсний бодлогын хороо болгон байгуулахаар болсон байна. Энэ хороог 359 гишүүнийг бүрдүүлэх.  Тэгвэл эдгээр гишүүдийг сонгох дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх сарын 2-нд явуулахаар тогтоод байгаа аж. Мэдээж хуучин дүрмээрээ.

Шинээр нэрлэгдсэн  Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнд өрсөлдөх гишүүд бүртгэлийн хураамж 3 сая, дэнчин нь 3 сая, нийтдээ 6 сая төгрөгийг намын дансандаа төвлөрүүлэхээр байгаа. Өнөөдрийн энэ мөнгөн дүн өмнөхөөсөө даруй 6 дахин өссөн байгаа аж.  Гэхдээ энэ шинэ дүрэмд заагдсан энэ хураамж, дэнчин хэвээр үлдэж, сонгуулиа хуучин дүрмээрээ явуулах талаар эх сурвалжууд бичиж эхэлжээ.

Харин АН-ын дарга хуучин дүрмээрээ дотоод сонгуулиа хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-17 11:47:24
    Дүрэм ч хуучнаараа, дарга ч бас нөгөө хэдээсээ. Юу нь шинэчлэгдээд байгаа юм бол.