Э.Цасчихэр, Х.Баатар нар албан тушаалын бялуу хүртлээ

-Эдгээр томилгоо нь МАН-ыг боловсон хүчний хомсдолд оруулсныг харуулж байна уу?!-
 

Монгол ардын нам төрийн эрхийг шилжүүлэн авснаасаа хойш хачин жигтэй томилгоонуудыг хийж, олон нийтийн анхаарлыг татах болсон. Тэгвэл өнөөдөр ч тэрхүү томилгоо нь үргэлжилсэн хэвээр байна. Уг нь, иргэд тус намыг Засгийн эрхийг шилжүүлэн өгсөн АН-тай харьцуулахад чадварлаг боловсон хүчинтэй гэж харж, дүгнэдэг. Гэвч тэдний томилгоонууд, ялангуяа сүүлийн үед хийж буй томилгоо иргэдийг хоёр хувааж, талцуулах болсон.
 
Учир нь, МАН-ынхан тэтгэвэртээ гарах дөхсөн, эсвэл өмнө нь улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, ял хүртэл сонсож байсан нөхдийг албан тушаалд томилж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож байсан С.Тунгалаг гэх эмэгтэйг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Захиргаа, төлөвлөлт хяналт шинжилгээний хэлтэст Шагнал хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Энэ мэтчилэн тэдний томилгоо үргэлжилж байна.
 

Х.БААТАРЫН ГОМДЛЫГ ТАЙЛСАН УУ


Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хамгийн их дуулиан тариад буй “гааль”- ийн гэх тодотголтой Х.Баатар, Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр нарт албан тушаалын бялуунаасаа хүртээсэн явдал юм. Үүнийг нь, МАН-ын залуу боловсон хүчин болон зарим иргэн ихэд эгдүүцэх болжээ.
 
Тодруулбал, ГЕГ-ын даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдож ял сонссон Х.Баатарыг Хөдөө аж ахуйн биржийн захирлаар томилжээ. Хэдийгээр мань эр төрд ажиллах эрхтэй ч гэлээ түүнийг тус албан тушаалд ногоон гэрлээр томилсонд намынх нь зарим хүн гайхаж ч байгаа сурагтай. “Нам дагавал ялд унадаг” гэдгийг өөрийн биеэрээ амссан түүнийг хөрөнгө мөнгөтэй, боломжийн цалин хангамжтай газрын захирлаар томилсон нь эрхгүй нэгийг бодогдуулна.
 
Ямартай ч нэгэн цагт намынхаа нөхдөд хаягдаж байсан Х.Баатар тэтгэвэрийнхээ насан дээр ХАА-н биржийн захирал гэх албан тушаалд мориллоо.

 
ЛААЗ ӨШИГЛӨЖ ЯВСАН Э.ЦАСЧИХЭР АЛБАН ТУШААЛЫН БЯЛУУ ХҮРТЛЭЭ


Харин Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэр мөн л хэл аманд орооцолдож, цагдаа цэргийн үүдийг ёс юм шиг сахиж суусан нэгэн. Гэтэл тэрбээр бүтэн таван жил олны өмнө гарч ирэлгүй нам гүм амьдралыг сонгосон ч нэг л өдөр барагтай аавын хүүгийн очоод байдаггүй албан тушаал дээр эзэн нь болоод суучихлаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр нутгийн найз Увсын уугуул “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын дэмжлэгээр “Шивээ-Овоо" ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогдсон байна. Хамгийн гол нь түүнийг энэхүү албан тушаалд тэнцэх үү үгүй юу гэдгийг хэн ч анхаараагүй. Зөвхөн нам нэгтэй, нэг нутгийн, намдаа гайгүй татаастай гэх мэтээр уг албан тушаалд томилогдсон хэмээн эх сурвалж мэдээлж байв.
 
Э. Цасчихэр нь нам дотроо хэний нөмөр нөөлөгт байдагийг уншигч та биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Хамгийн гол нь түүний томилогдсон албан тушаал бас л нэлээдгүй эрх мэдлийг атгасан боломжийн найраа сайтай дэд захирлын суудал гэх юм билээ. Ийн хэлэхийн учир нь түүнийг Увсын Засаг даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг үргүй зарж хувьдаа хөрөнгө завшсан гэх хэргээр буруутгаж шүүхээс ял ногдуулж байсан.
 
Тодруулбал, түүнийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихаар төсөвлсөн ч дөрвөн давхрыг барьж нэг давхрынх нь хөрөнгийг хувьдаа завшсан, төрийн албан хаагадын цалинг барьцаалсан зээл авсан гэх үндэслэлээр  АТГ-аас шалгаж тогтоон ийнхүү гурван жилийн ялыг шүүхээс ногдуулж байсан билээ. Яг үнэндээ түүнийг Нарийны голын гүүрэнд нийт таван удаа санхүүжилт авч 5.6 тэрбум төгрөгөөр ердөө 14-хөн бетонон шон босгосон гэдэг юм.  Ямартай ч тэрбээр хэр баргийн аавын хүүгийн хүссэн ч орж чадаад байдаггүй эл албан тушаалд ийнхүү эзэн болж суулаа.
 
Уг нь МАН-ын гол уриа “Өмнө нь төрийн алба хашиж байсан этгээд нь улсад их хэмжээний хохирол учруулсан, төсвийн мөнгөнөөс үрж шамшигдуулан ял зэм сонсож байсан бол албан тушаалд томилохгүй” хэмээн хэлж байсан ч энэ нь бодит байдал дээр биелэлээ олсонгүй. Юутай ч төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдож ял зэм сонсож байсан Э.Цачихэр нь “Шивээ –Овоо” ХК- ийн өндөр хариуцлагатай дэд захирлын албан тушаалыг хаших боллоо. Өнөөдөр “Шивээ-Овоо” ТӨХК-ний санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед 45 насыг зооглож буй Э.Цасчихэр энэ том уул уурхайн техник, тоног төхөөрөмж болон менежментийг нь хариуцахаас болсон нь төдийлөн оновчтой сайн шийдвэр биш гэдэгтэй хүн бүхэн caнал нийлэх биз ээ. Хэдийгээр дээр нэр дурьдагдсан эрхмүүдийн ялтай байх хугацаа нь дууссан ч гэлээ тэднээс өөр энэ ажлуудыг хийх чадвартай залуус МАН-д байгаагүй юм байхдаа гэсэн бодол төрснийг нуух юун. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Бундын хатан шиг хав дарж байсан эрхмүүдээ гэнэт бэлэг болгон гаргаж ирсэнд олон нийт төдийлөн таашаахгүй байна.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголчууд Маш ухаантай Ард тумэн 2017-03-20 22:13:11
    Монголчууд ИХ ухаантай тул Том газар нутагтай хамгийн Олон малтай хамгийн их баялагтай оронд Хамгийн ЯДУУ , Хамгын Арчаагуй ортэй шахалдаж амьдарч бна
  • зочин 2017-03-18 00:47:42
    МАНгарууд ийм зүйл хийнэ дээ
  • Би 2017-03-17 09:35:12
    2020 он тун удахгуй болно МАН дарвалзаж байж АН шиг амаараа шороо умхэнэ дээ пяздуунууд лаларууд
  • од  2017-03-17 08:14:45
    Ямарч хүний өнгөрсөн зам мөр нь тэр хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлно Баатар бол хог шаар Ийм хог шааруудад боломж олгоод байгаа Монголчууд бид өөрсдөө арчаагүй...
  • Хм 2017-03-17 05:49:20
    МАН үнэхээр солиорчээ. Нөгөө яриад байдаг хариуцлага хаачив? МАН-д ганц биржийн захирлаар ажиллачихаад боловсон хүчин алга уу?
  • Новшийн МАН 2017-03-17 05:00:21
    МАН Монголын хөгжлийг 20 жилээр ухраалаа. Албан тушаал зарж тэнэг малуудаар төрийн албыг дүүргэхээ болиоч ээ.
    119.40.98.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Uvs hulgaich 2 adil yum  2017-03-17 04:55:17
    Uvsuud bol bugd hulgaich humuus, tomchuud n zasgiin mongo hulgailna, dundchuud n baiguullagiin mongo hulgailna, malchid n hajuu ailiinhaa honiig hulgaildag.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-03-17 04:48:16
    ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИН, ДЭЭРЭМЧДЭЭР ДҮҮРСЭН ЭНЭ УЛС ОРНЫГ ХЭН АВРАХ ВЭ?
  • зочин 2017-03-17 04:04:05
    Баатар том авилгачин байсны жишээ нь Богд уулын Жаргалантын аманд байдаг 2 давхар ордон байдгийг сая мэдлээ.
  • мах 2017-03-17 04:03:14
    тэгэлгүй яахав дээ эд нар одоогийн залуучууд шиг биш энэ намын санхүүжилтыг бодитоор босголцсон гавъяатай хүмүүс шүү дээ....
    202.21.106.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн дух Шорон Баатар 2017-03-17 03:54:18
    Баатар ажлаа аваад бүх ажилчидыг халсандааа ёстой муйхар муу санаатай хүн дээ авсан улсууд нь дандаа мэрэгжлийн бус хөдөөнөөс ирсэн хэдэн нөхдүүд авгай ах дүү
  • Рапрлл 2017-03-17 03:13:05
    Тумэнцогт Увсын хун биш шуу дээ, тэгээд ч цас чихрийн найз биш
  • Иргэн 2017-03-17 03:06:27
    Монголд бүх асуудал танил тал, арын хаалгаар шийдэгддэг гэдгийн бас нэг яруу тод баталгаа...Монголын төр ялзрахын дээдээр ялзарчээ!
  • Иргэн 2017-03-17 03:05:10
    Авилгач, хулгайчуудад албан тушаал өгөөд МАН ч болохоо байжээ. Энэ намыг дэмжих аргагүй л болж байна. Ард түмээн сэрцгээе. Юу болоод байгаа юм бэ?
  • zochin 2017-03-17 03:02:33
    KHGOGIIN MUU KHARAAL IDSEN MAN , BUR TSAGAANDAA GARCHEE , YASAN CHI ICHIJI ZOWNO GEJI BAYDAGGUY KHUMUUS WE
  • Зочин 2017-03-17 02:48:54
    Дахиж төрийн албанд ажиллах эрхгүй хүмүүс
  • Haashaa yum be 2017-03-17 02:22:40
    Mongo bol alban tushaal bolj baigaa yumuu haashaa yum be !!!
  • ub 2017-03-17 02:16:10
    belen mungeeer alba avna shuu odoo. sandui duugiin shiidver
    202.21.106.135
    Мэдэгдсэн Хариулах