ОӨУБЕГ дээр дугаар худалдах бизнес цэцэглэж байна
100 айл дахь хуучнаар УБЕГ  байнгын их ачаалалтай байдгийг иргэд андахгүй. Ялангуяа дулааны улирал  эхлэх гэж байгаатай холбоотойгоор амралтаараа аялж, зугаалах гэсэн иргэд гадагшаа дотогшоо явахаар гадаад паспорт захиалах, сунгуулах, мөн байшин барилга барих, байрандаа завсар хийхийн тулд эд хөрөнгийн баталгаа гаргуулах зэргээр хандах нь эрс нэмэгджээ. Үүнээс үүдэж тус газрын  ачаалал ойрын үед энгийн өдрүүдийнхээс ихэссэн байна.
 
Улсын бүртгэлийн ерөнхий газар 2009 оноос хойш өнгөрсөн оныг хүртэл 200 орчим мянган иргэнд гадаад паспорт олгожээ. Гэтэл 2015онд шинээр гадаад паспорт авах хүсэлтэй иргэдийн тоо 70 мянгаар өссөн байна.Энэ нь өмнөх онтой харьцуулахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ачаалал хоёр дахин өссөн гэсэн үг. Мөн тус төвийн байрны багтаамж бага байдгийг албаныхан хэллээ. Жирийн өдрүүдэд шинэ гадаад паспорт авахаар 400 гаруй иргэн, сунгалтын үйлчилгээ авахаар 200 гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Зарим өдөртөө 1000 орчим хүнд үйлчлэх тохиолдол ч байдаг аж. Үүнээс үүдэж иргэд очер дугаараа булаацалдахаас эхлүүлээд багагүй маргаан дэгддэг байж.

 
Харин сүүлийн  үед дугаар олгох баримтын машин байрлуулсанаас хойш энэ маргаан байхгүй болсон байна. Гэвч  баримтын машин байрлуулахтай зэрэгцэн ганц нэг ашиг хайгч овжин нөхдүүд дугаар худалдах бизнесийг цэцэглүүлж эхэлсэн байна. Тодруулбал өглөөний 08:30 минутаас эхлэн гадаад паспортоо хаяж үрэгдүүлсэн, шинээр захиалахаар ирсэн иргэдэд үйлчилж эхэлдэг бөгөөд өдөрт 800 орчим хүнд дугаар тарааж үйлчилдэг байна. Гэвч өдөр 14.30 минутын орчимд тухайн өдрийн дугаар дуусдаг байна. Харин үүнээс хойш дугаар худалдаж эхэлдэг байна. Ингэхдээ  очер дөхсөн дугаарыг 5000 төгрөгөөр худалддаг аж.  Тухайн өдрийн дугаар дууссан гэдгийг сонссон иргэд энэ их ачаалалтай газар дахиж ирэхгүйн тулд яах аргагүй дугаар худалдаж авсан тухайгаа хэлж байна.  Энэ маягаар нэг цагийн дотор 3-4 дугаар худалдаж байхтай таарлаа.
 

Энэ талаар 16:00 цагийн үед тус газарт гадаад паспорт шинээр захиалахаар ирээд дугаар худалдаж авсан нэгэн иргэн дараах зүйлийг ярилаа. “Би өдөржин гадуур ажилтай гүйж байгаад ороод ирсэн чинь өнөөдрийн дугаар дууссан байна. Маргааш ажилтай учир энд ирж хэдэн цагаар очерлож сууж чадахгүй. Ашгүй азаар дугаар зарна гэсэн хүн байхаар нь 5000 төгрөгөөр авчихлаа. Очер нь ч гайгүй юм байна 50-60 хүний дараа байх шиг байна. Гэхдээ бүх зүйл онлайн цахим ажиллагаанд шилжчихээд байхад  ОӨУБЕГ гэж энэ байгууллагын ачаалал арай хэтэрхий юм. Үйлчлүүлэхээр ирсэн  иргэн бүр ингэж дугаар худалдаж аваад байж чадахгүй. Хүндрэлтэй шүү дээ. Үүндээ хяналт тавьмаар юм” гэлээ.
 
Харин  дугаар худалдаж байгаа талаар тус газраас тодруулахад “Мэр сэр ийм зүйл сонсогдоод байгаа юм. Тэглээ гээд бид энд ачааллаа даахгүй сууж байгаа тул барьж авч чадахгүй байна. Яг үнэнийг хэлэхэд хянаад хараад суух ч боломж байхгүй.  Улс орны эдийн засгийн хямрал гээд бүтцийн өөрчлөлт хийгдэж, нэг өдөр ирэхэд л нэг хүн халагдчихдаг. Тэгээд ямар ч завгүй иргэдэд үйлчлээд сууж байгаа бидэнд  энэ асуудалд анхаарал хандуулах боломж үнэхээр байхгүй. Үүдэндээ угтагч ч байхгүй болсон” хэмээн ярилаа.
 

Яах аргагүй тус газрын ачаалал их байгаа тул дугаар худалдаж байгаа асуудалд хяналт тавих боломжгүй аж. Хоёр зааланд 12 үйлчилгээний цонх байгаа ч нэг зааланд гурав, гурван  хүн л сууж нийтдээ зургаан үйлчилгээний ажилтан иргэдийн материалыг хүлээн авч байлаа. Ийм үед иргэд  хоёроос гурван цаг хүлээж байж сая нэг материалаа өгдөг байна.  Удаан очер, дараалалд суусан иргэд  энэ газрын ачааллыг бууруулж, иргэдийн цаг завыг хэмнэх тал дээр алхам хийх хэрэгтэй гэдгийг хэлж байна.Хажуугаар нь дугаар зарж буй энэ асуудлыг ч цэгцлэх хэрэгтэй хэмээн бухимдацгааж байв.

 Гадаад паспортын сунгалт хэвийн үргэлжилж байна
 
Сүүлийн үед  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад паспортыг сунгахгүй байгаа гэх мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлээд байгаа. Тэгвэл гадаад паспортын сунгалт хэвийн үргэлжилж байгааг тус газраас хэлж байна. Тодруулбал өмнөх Засгийн газрынхан одоогийн хэрэглэж буй гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартад нийцсэн чиптэй, цахим болгох тендер зарласан билээ. Уг тендерт Унгар улсын Төв банкны харьяа “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарч, гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2019 он гэхэд бүх гадаад паспортыг шинэчилж, чиптэй болгож, олон улсын шаардлагад нийцүүлэхээр болсон. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор одооноос хугацаа нь дууссан гадаад паспортыг сунгахгүй, шинээр олгож байгаа гэх мэдээлэл цахим хуудсуудаар тарсан юм. Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэнгээс тодруулахад "2019 он гэхэд бүх паспортыг чиптэй болгохоор Унгарын “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-тай эхний гэрээг байгуулсан. Гэхдээ одоогийн байдлаар гадаад паспортын сунгалтын ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэсэн юм.
 

Дашрамд дуулгахад, гадаад паспортны сунгалтыг таван жилээр хийхэд 12500 төлөх шаардлагатай. Өмнө нт нэгээс таван жилийн хугацаатайгаар сунгадаг байсныг мөн болиулжээ.
 
Гадаад паспорт шинээр захиалахад 32500 төгрөг
 
Гадаад паспортыг энгийн болон яаралтайгаар гэсэн хоёр төрлөөр захиалж болох аж. Энгийнээр захиалбал ажлын арав хоногт, яаралтайгаар бол ажлын урав хоног дотор амжиж таны гадаад паспорт бэлэн болох нь. Мөн яаралтайгаар захиалбал нэмэлт 10 мянган төгрөгийн төлбөртэй. Үнийн хувьд гадаад паспортыг нэг жилийн хугацаатайгаар захиалдаг байсныг болиулж  таван жилийн хугацаатайгаар захиалдаг болгожээ. Ингэхдээ 32500 төгрөгөөр захиалах юм байна. Харин  гурав хоногийн дотор паспортоо авах шаардлагатай бол нэмж 10 мянган төгрөг төлнө. 
 
Хаяж, үрэгдүүлбэл 10-40 мянган төгрөгийн торгууль төлнө

2002 оноос эхлэн авсан гадаад паспортоо хаясан гээсэн тохиолдолд торгууль төлнө. Энэ тохиолдолд Бүртгэлийн хяналтын улсын байцаагчид Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу  хугацаанаас хамааран 10-40 мянган төгрөгөөр торгодог юм байна. Гадаад паспортоо үрэгдүүлээд дахин захиалах бол торгуулиас гадна, шинээр паспорт захиалах төлбөрийг нэмж төлнө. Харин гадаад паспортын хугацаа дууссан, 2002 оноос өмнөх паспортыг торгууль төлөхгүйгээр дахин захиалах боломжтой гэнэ.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-23 05:11:35
    Ug n tiim khezuu ajil bish zokhion baiguulalt muu setgel dutaad l bgaa yum bna daa.
  • С 2017-03-20 02:01:23
    Хоронгийн биржийг оршуулсан халтар Содхуу дарга нь болсон юм уу? Тэгвэл пиздец болжээ!!!
  • зочин 2017-03-17 12:05:40
    Содхүү дурак саяхан бөөн зарлага гаргаж орон нутгийн биднийг дуудаж аваачаад өөрийн амаар 3 сарын 1 нээс гадаад паспорт сунгалтыг зогсоосон гэж хуцсан
    • зочин 2017-03-17 12:07:39
      ардчилсан намын нөхдүүдтэй гээ багаараа шинэ паспорт нэрийдлээр түрүүчийн хээ бизнесийг үргэлжлүүлж тоглож бгаа юм
  • Zochin  2017-03-17 10:17:56
    Dunjingarav mishee l deer yamarch ochergui bn lee sht bas duureg deer yamarch hungui bn lee
  • Болд 2017-03-17 06:50:00
    Содхүү гэдэг луйварчин очсон байхад яаж ажил нь сайжрах вэ
  • зочин 2017-03-17 04:16:12
    Онлайнаар бүх бүртгэл, олголт Ок гээд байгаагүй билүү. Төрийн үйлчилгээ Улсын бүртгэлийн газарт О заасан хэрэг үү?
  • zochin 2017-03-17 03:05:04
    MAN ZASAG BARIKHAAR L BILET < DUGAAR , NOMER DAMLADAG KHEREG ILT IKH BOLOOD EKHELDEG YUM < PIZDA GEJI