Бооцоот барилдаанд гавьяатууд илүүрхлээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа болж өндөрлөлөө.  Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдсөн юм. Нийт 50 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдын баг илүүрхсэнээр  бооцооны эзэн боллоо.  Гавьяатууд өрсөлдөгчдөө 5:2-оор  хожсон юм.
 
Энэ тэмцээнд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон ОУХМ Г.Отгонцэцэг урилгаар ирж барилдсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан.Тэрбээр МУГТ М.Уранцэцэгийг дэлхийн давцанд сүүлийн  гурван барилдаанд илүүрхээд байсан билээ.  Хоёр бөхийн барилдааныг спорт сонирхогчид хүсэн хүлээж байлаа. Татамид үзэгчдийг шуугиулсаар гарч ирсэн барилдаанд  М.Уранцэцэг гавьяат илүүрхэж, Г.Отгонцэцэгийг яллаа.
 
Улмаар тэмцээний 60 кг жинд  МУГТ Д.Амартүвшин  ОУХМ Ж.Амарболдыг, 66 кг жинд МУГТ Г.Болдбаатар ОУХМ  Д.Төмөрхүлэгийг,     +100 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  ОУХМ Ө.Дүүрэнбаярыг,  48 кг жинд  МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийг, 57 кг жинд МУГТ  Д.Сумъяа,  ОУХМ Л.Энхрийлэнг тус тус яллаа. Харин гавьяатуудын багаас 81 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар  ОУХМ О.Ууганбаатарт,      63 кг жинд  МУГТ Ц.Мөнхзаяа  ОУХМ Б.Ганхайчид тус тус ялагдсан.
 
Дашрамд дуулгахад, халз барилдааны үеэр  олимпийн аварга Н.Түвшинбаярын өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдлаа. Нэг сая төгрөгөөс эхлэн иргэд үнэ хаялцсан. Ингээд Олимпийн аваргыг хайрлаж хүндэлж явдаг нэгэн жүдо бөхийн хорхойтон шууд найман сая төгрөгийн санал хэлснээр Н.Түвшинбаяр аваргын кимоног худалдаж авч чадлаа. Н.Түвшинбаяр аварга кимоноос олсон орлогоны тодорхой хувийг тэргэнцэртэй иргэдийн холбоонд хандивлах зорилгоор дуудлага худалдааг зохион байгуулсан гэдгээ энэ үеэр хэлсэн юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Saran 2017-03-20 19:54:28
    Saikhan barildaan bolloo
  • Mongol ylasiin bag bol gaihaltai,odoo ba 2017-03-17 10:19:42
    Manaihan agyy hychtengyyd saihan barilddag bainga bichlegiig ni yzej Mongol hyneeree baharhaj syyna daa!!!yahch argagyi Mongol hyn abyastai hyrz daichin chanarj...
  • Зочин 2017-03-17 06:05:28
    Сайхан тэмцээн зохион байгуулсан Моннолын ЖҮДО бөхийн холбоондоо талархаж байна. Хоёр хөтлөгч нь орилсон.хашгирсаад үндсэн ажилаа хийж чадваргүй нь харагдалаа. ...
    202.179.31.112
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-17 04:09:27
    Дэлхийн 10 ,Олимпийн 3 удаагийн аварга Медведев өмсгөлөө зараагүй байхад манай аваргын хир,хөлс үнэртсэн хувцсыг авдаг тэнэг байдаг л юм бна даа.